x

Агаарын хэт халалтын улмаас Саудын Арабт үргэлжилж буй Исламын шашны хаж мөргөлийн үеэр 14 хүн амиа алдав

Саудын Арабт үргэлжилж буй хаж мөргөлд оролцохоор явсан 14 иргэн нь агаарын хэт халалтын улмаас амиа алдсаныг Йордан улсын эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.

Үүнээс гадна тус улсын өөр 17 иргэн ариун хот Меккад хүрэх замдаа сураггүй алга болсон байна.

Амиа алдсан мөргөлчдийн шарилыг эх оронд нь авчрах, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа явуулж байгааг Йорданы гадаад хэргийн яам мэдээлжээ.

Ойрын өдрүүдэд Саудын Арабт агаарын температур Цельсийн +40 хэм давж халж байгаа.

Саудын Арабын ариун хот Меккад жил бүр Исламын шашны хаж мөргөл зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая муслим цуглардаг.

Энэ жилийн мөргөл Баасан гарагт эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гараг хүртэл үргэлжлэх юм.

Исламын цаг тооны бичгийн сүүлийн сард тохиодог энэ мөргөлийг муслим хүн бүрийн амьдралдаа хэрэгжүүлэх ёстой таван үүргийн нэг гэж үздэг юм.

Өнгөрсөн оны мөргөлд хоёр сая орчим муслим цуглаж байжээ.

Саудын Арабын эрх баригчид мөргөлчдийг ариун газруудад төмөр зам, автобусаар хүргэх ажлыг зохион байгуулдаг ч хэт олон хүний ачаалал, цаг агаарын нөхцөл байдал хүндрэл учруулсаар байна.

Өмнө нь хэт олон тооны мөргөлч нэг дор цугларсны улмаас шахцалдаанд дарагдсан хэдэн зуун хүн амиа алдсан эмгэнэлт явдал гарч байжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 8 цаг 21 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 9 цаг 25 мин Монголын хөгжлийг гацаасан нь 9 цаг 56 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 10 цаг 13 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Өчигдөр 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Өчигдөр 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Өчигдөр 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Өчигдөр 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Өчигдөр 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Өчигдөр 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Өчигдөр 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Өчигдөр 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Өчигдөр 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Өчигдөр 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно Уржигдар 15 цаг 31 мин ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 10 мин 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно Уржигдар 15 цаг 06 мин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Уржигдар 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top