x

Украины асуудлаарх бага хурал өнөөдөр эхэлнэ

ЛЮЦЕРН, 2024 оны зургаадугаар сарын 15 /AP/. Украинд энх тайван тогтоох эхний алхмуудыг төлөвлөх бага хурал Швейцарын Люцерн хотод өнөөдөр эхэлнэ. Швейцарын эрх баригчдын мэдээлснээр, “Украины энх тайвны дээд хэмжээний уулзалт”-д 92 улс, найман байгууллага оролцох бөгөөд төр, засгийн тэргүүний түвшинд 57 улс, сайдын түвшинд 29 улс, элч төлөөлөгчийн түвшинд 6 улс оролцох ажээ.

Европын улстөрчдөөс Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Чехийн Ерөнхийлөгч Петр Павел, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Литва улсын төрийн тэргүүн Гитанас Науседа, Австрийн Ерөнхийлөгч Карл Нехаммер, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Италийн Засгийн газрын тэргүүн Жоржия Мелони, Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас, Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто, Сербийн Гадаад хэргийн сайд Марко Журич зэрэг хүмүүс оролцоно. 

АНУ-ыг дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Канад улсыг Ерөнхий сайд Жастин Трюдо төлөөлөх бол Өмнөд Америкийн орнуудаас Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Бразилын төлөөлөгч Франческа Буззи (ажиглагчийн хувиар), Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа, Мексикийн Гадаад хэргийн сайд Алисия Барсена зэрэг төлөөлөгчид ирэх ажээ. 

Ойрх Дорнодын орнуудаас Катарын Ерөнхий сайд шейх Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Тани, Бахрейны Гадаад хэргийн сайд Абдуллатиф бин Рашид Аль-Заяни, Израилын элч, Кнессетийн дарга асан Юлий Йоэль Эдельштейн болон бусад хүмүүс хүрэлцэн ирнэ.

ТУХН-ийн орнууд болон ОХУ-ын хөрш орнуудаас Армени (Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян), Гүрж (Ерөнхийлөгч Саломе Зурабишвили) улсууд оролцоно гэдгээ мэдэгджээ.

Турк улсаас Гадаад хэргийн сайд Хакан Фидан оролцоно. Дээд хэмжээний уулзалтад Азийн орнуудаас Япон, Энэтхэг улс оролцох бөгөөд Японыг Ерөнхий сайд Кишида Фүмио, Энэтхэгийг Орост Элчин сайдаар сууж асан Капур Паван төлөөлөн оролцох аж. 

Африк тивээс Ливи улсын ерөнхийлөгчийн зөвлөлийн дарга Мухаммад Юнис аль-Манфа, Сомалийн Ерөнхийлөгч Хасан Шейх Махмуд, ӨАБНУ-ын сайд нарын танхимын гишүүн асан Сидни Муфамади болон бусад төлөөлөгч ирнэ. НҮБ бага хурлын ажиглагчаар оролцохоор болсон байна. ОХУ-ыг уг уулзалтад уриагүй бол Хятад улс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 58 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 1 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 33 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 50 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top