x

Крымийн хойгт Украины өгч буй цохилт Оросын армийг тэнд байлдааны ажиллагаа явуулах аргагүй болгож болзошгүй гэнэ

Украины арми сүүлийн үед Крымийн хойгт байрладаг Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг эрчимтэй ангуучилж байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт нэлээд амжилт гаргаад байгаа.

Үүний улмаас Оросын арми удахгүй Крымийн хойгоос Украины газар нутагт цохилт өгөх боломжгүй болж болзошгүйг ISW (Institute for the Study of War) стратеги судалгааны хүрээлэн Пүрэв гарагт нийтлүүлсэн тайландаа дүгнэжээ.

Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө Украины арми АНУ-аас нийлүүлсэн ATACMS (Army Tactical Missile Systems) зэвсгээр Крымийн хойгт байрладаг Оросын нэг С-400, хоёр С-300 агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг устгасан байна.

Үүнээс хоёр хоногийн дараа дахин нэг С-300, хоёр С-400 системийг устгаснаа Украины зэвсэгт хүчний ерөнхий штаб мэдээлжээ. Ингэхдээ ямар зэвсэг хэрэглэснээ дурдаагүй ч мөн ATACMS байх өндөр магадлалтай байна.

С-300 ба С-400 нь Оросын хамгийн орчин үеийн системүүд юм.

Гэвч эдгээр нь АНУ-аас илгээсэн харьцангуй хуучинд тооцогддог зэвсгийн цохилтоос өөрийгөө хамгаалж чадахгүй байгааг ISW тайландаа онцолсон байна.

Лхагва гарагт Форбс сэтгүүлд бас үүнтэй ижил шинжээчийн дүгнэлт нийтлэгдсэн юм.

Уг дүгнэлтэд Оросын С-400 систем ойролцоо байрласан цэргүүдээ, тэр ч байтугай өөрийгөө ч хамгаалж чадахгүй байгааг бичжээ.

Цэрэг, зэвсгийн хүчээ Украины фронтод илгээхдээ Крымийн хойгоор дамжуулдаг Оросын хувьд энэ нь ноцтой асуудал болж байна.

Сүүлийн үед Оросын зэвсэгт хүчин фронтын шугамын хангамж, нийлүүлэлтэд өөр зам хайж эхэлсэн нь үүний нотолгоо юм.

Мөн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Оросын тал зохион бүтээгдээд удаагүй байгаа шинэхэн С-500 системээ Крымд саяхан байрлуулсан тухай Украины цэргийн тагнуулын газрын тэргүүн Кирило Буданов энэ долоо хоногт ярьсан байна.

Крымийг тойрсон агаар болон тэнгисийн цохилтууд амжилттай болж байгаа нь Оросын армийг эндээс байлдааны ажиллагаа явуулах боломжийг улам багасгаж байгаа нь үнэн. Гэхдээ Крымийн хойгоос Оросын цэргийг гаргахад энэ нь хангалттай биш, хуурай замын томоохон довтолгоо шаардлагатай гэж зарим судлаачид үзэж байна.

“Крымээс Оросын цэргийг гаргахад Украины армийн хуурай замын томоохон ажиллагаа шаардлагатай. Крымийн хойг Оросын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой нутаг тул томоохон тулаангүйгээр цэргээ гаргахгүй” гэж Их Британийн Royal United Services Institute хүрээлэнгийн захирал Мэттью Сэвилл тайлбарлажээ.

RAND Europe байгууллагын аюулгүй байдлын судалгааны хэлтсийн захирал Жэймс Блэк дээрхтэй ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

“Крым бол Кремлийн хувьд стратегийн болон улс төрийн чухал ач холбогдолтой нутаг. Оросын цэргийн хүчийг эндээс гаргавал ерөнхийлөгч Путин болон түүний цэргийн удирдлага дотоод болон гадаад ертөнцөд тун эвгүй байдалд орох болно” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 24 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 28 мин Монголын хөгжлийг гацаасан нь 18 цаг 59 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 16 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top