x

Америкийн бизнесийн түүхэнд байгаагүй өндөр шагнал урамшууллыг Илон Маск хүртэхээр боллоо

Тесла компанийн хувь эзэмшигчид өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн удаан яригдсан урамшууллын дүнг баталжээ.

Тэрбээр 2018 оноос хойш гаргасан амжилтынхаа төлөө $56 тэрбум хүртэл хэмжээтэй урамшуулал хүртэхээр болсон нь Америкийн бизнесийн салбарын түүхэнд байгаагүй их мөнгө юм.

$56 тэрбум хүртэл гэсний шалтгаан нь Тесла компанийн хувьцааны ханшаас хамаарч хэмжээ эцэслэн тогтоогдохтой холбоотой юм.

Өчигдөр Тесла компанийн жил тутмын хувьцаа эзэмшигчдийн хурал тус компани албан ёсны бүртгэлтэй Техас мужид зохион байгуулагджээ.

Өмнө нь Делавар мужид Тесла бүртгэлтэй байсан юм. Гэвч Маскийн урамшууллын хэмжээг энэ оны эхээр Делавар мужийн шүүх “үндэслэлгүй хэт өндөр” гэж үзээд хориг тавьсан нь бүртгэлээ шилжүүлэхэд хүргэжээ. Теслагийн зарим жижиг хувь эзэмшигчид Маскийн урамшууллыг цуцлуулахаар тус мужийн шүүхэд хандаад байсан юм.

Хурлын шийдвэрийн дагуу Илон Маск компанийн үнэлгээний 10 хувьтай тэнцэх 300 орчим сая ширхэг хувьцааг урамшуулалд авах болж байна.

Делаварын шүүхийн шийдвэрийн дараа хувьцаа эзэмшигчид Тесла компанийн бүртгэлийг өөр мужид шилжүүлж, Маскийн урамшууллын асуудлаар дахин санал хураахаар болж байлаа.

Төлөөлөн удирдах зөвлөл Теслаг амжилттай ажиллуулсан Маск ийм хэмжээний урамшуулал хүртэх эрхтэй гэж үзэж байв.

Бас Маскийг алдалгүй, компанид үргэлжлүүлэн ажиллуулахад уг урамшуулал чухал нөлөөтэй гэж үзсэн юм.

Маскийн урамшуулал нь өнгөрсөн оны Америкийн захирлуудын авсан хамгийн өндөр урамшууллын хэмжээнээс бараг 300 дахин өндөр болж байна.

 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 20 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 24 мин Монголын хөгжлийг гацаасан нь 18 цаг 55 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 12 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top