x

Москвагийн бирж АНУ-ын хоригийн улмаас ам.доллар, еврогийн арилжаагаа зогсоолоо

МОСКВА, 2024 оны зургаадугаар сарын 13 /VOA/. АНУ-ын Сангийн яам лхагва гарагт хоригийн жагсаалтад оруулсны дараа Москвагийн бирж (MOEX) ам.доллар, еврогийн арилжааг зогсоож байгаагаа мэдэгджээ. Арилжааг зургаадугаар сарын 13-наас буюу өнөөдрөөс зогсооно гэж тус биржийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

 

Эдгээр валютаар хийх санхүүгийн хэрэгсэл, хувьцаа, үнэт металлын арилжааг зогсоожээ.

 

Хоригийн жагсаалтад мөн ОХУ-ын гадаад валютын зах зээл дээрх ам.долларын арилжаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг Үндэсний клирингийн төв, Үндэсний төлбөр тооцооны хадгаламжийн төв багтжээ. Зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн "валютын зах зээл болон үнэт металлын зах зээл дээр ам.доллар, еврогоос бусад бүх хэрэгслээр арилжаа явагдана" гэж Москвагийн биржийн мэдээлэлд дурдсан байна. 

 

Шинэ хориг хэмжээ нь батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгдсэн "Оросын санхүүгийн системийн бүтэц"-ийн эсрэг чиглэсэн гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ. 

 

Хориг арга хэмжээ нь рублийн хөрвөх чадварыг хязгаарлаж, Оросоос валют гаргах зардлыг нэмэгдүүлж, Оросын экспортлогчдод валютыг таатай ханшаар арилжахад хүндрэл учруулна гэж Европын бодлогын шинжилгээний төвийн /CEPA/ зочин судлаач Александр Коляндр “The Bell” сонинд ярьжээ.

 

ОХУ-ын Төв банкнаас ам.доллар, еврогоор хийх гүйлгээг биржийн бус түвшинд хийнэ гэж мэдээлжээ. Тус банк рублийн албан ёсны ханшийг банкны тайлангийн мэдээлэл, биржээс гадуурх дижитал худалдааны платформуудын мэдээлэлд үндэслэн тогтоох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 54 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 58 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 29 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 46 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top