x

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 13 /AP/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээснийг хоёр өдрийн хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.

Мөн бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг нэг удаа бууруулна гэж урьдчилан тооцоолж байгаа нь өмнөх таамаглалтай /гурав/ нь харьцуулахад цөөрсөн байна.

Хэдийгээр ХНС-гийн мэдэгдэлд эдийн засгийн идэвхжил сайжирч, ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин тогтмол буурч байгааг дурдсан боловч ХНС-гийн дарга Жером Пауэлл “инфляц 2 хувь руу тогтвортой буурч байгаа гэдэгт илүү итгэлтэй болохын тулд бодлого боловсруулагчдад илүү сайн тоо баримт хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Ж.Пауэлл хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, ХНС хүүг "хэдий хугацаагаар өндөр байлгах шаардлагатай төдий хугацаагаар өндөр байлгахад бэлэн байна" гэв. Лхагва гарагт ХНС-гийн мэдэгдлийн өмнө гаргасан АНУ-ын Хөдөлмөрийн яамны статистик мэдээллээс үзэхэд, хэрэглээний үнийн индекс тавдугаар сард 3.3 хувьтай гарсан нь дөрөвдүгээр сарынхаас 0.1 хувиар буурсан байна.

Хэдийгээр инфляц өнгөрсөн жил буурч, сүүлийн саруудад зорилтот 2 хувьд хүрэхэд “бага зэрэг ахиц дэвшил” гарсан боловч өндөр хэвээр байна гэж ХНС мэдэгджээ. 2022 онд 40 жилийн дээд цэгтээ буюу 9 хувьд хүрч өссөн инфляцтай тэмцэхийн тулд ХНС бодлогын хүүг 11 удаа өсгөснөөр 2023 оны долоодугаар сараас хойш 5 хувиас давсан хэвээр байгаа юм.

Түүнээс хойш бодлого боловсруулагчид эдийн засгийг уналтад оруулахгүйгээр зардлын өсөлтийг сааруулах, өндөр инфляцыг бууруулахын тулд хүүг өндөр байлгах нарийн даалгавартай тулгарсан бөгөөд үүнийг “зөөлөн буулт” гэж нэрлэдэг.

Одоогоор ХНС-гийн шинжээчид 2024 оны эцэст инфляц 2.6 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа нь өмнөх таамаглалаас /2.4 хувь/ өссөн байна. 

Энэ сарын эхээр Европын Төв банк үнийн дарамт багасаж байгааг онцлоод, 2019 оноос хойш анх удаа еврогийн бүсийн бодлогын хүүг 3.75 хувь болгож бууруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 58 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 1 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 33 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 50 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top