x

Хил зөрчсөн Умард Солонгосын цэргүүдэд анхааруулга өгөх зорилгоор Өмнөд Солонгосын тал гал нээжээ

Өнгөрсөн Ням гарагт хоёр Солонгосыг тусгаарладаг DMZ (Demilitarized Zone) бүсийн шугамыг Умард Солонгосын цэргүүд зөрчсөн тул хий буудаж анхааруулснаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ.

Ням гарагийн 12:30 цагийн үед Умард Солонгосын хэсэг цэрэг хилийн шугамыг давахад Өмнөд Солонгосын цэргүүд чанга яригчаар анхааруулж, агаарт хий буудсан байна.

Үүний үр дүнд Умардын цэргүүд буцаж хилийн шугамын нөгөө талд гарсан бөгөөд дахин өдөөн хатгасан ямар нэг үйлдэл гаргаагүй гэнэ.

Энэ үйл явдал хоёр Солонгосын сөргөлдөөн ширүүссэн цаг үетэй давхцаж байгаа юм.

Пёняны эрх баригчид хог хаягдалтай уут дүүжилсэн нийт 1,000 гаруй агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт илгээгээд байгаа.

Үүний хариуд Өмнөд Солонгос 2018 онд хоёр улсын батлан хамгаалах яам хооронд байгуулсан гэрээгээ цуцалж, хил дагуу суртал нэвтрүүлгийн чанга яригч ажиллуулах арга хэмжээг сэргээгээд байна.

Өмнөд Солонгосын энэ арга хэмжээний хариуд “Энэ бол маш аюултай нөхцөл байдалд шилжихийн өмнөх оршил юм” гэж Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулжээ.

Хил дагуу ажиллуулдаг чанга яригчаар Пёняны дэглэмийн эсрэг ухуулга, k-pop дуу хөгжим, Өмнөд Солонгосын мэдээ зэргийг цацдаг.

Хил орчимд байрлаж буй цэргүүд, энд оршин суудаг иргэдийнх нь сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй тул Умард Солонгосын тал үүнд нэлээд эмзэг ханддаг юм.

Үүнээс өмнө Умард Солонгосын талаас хил дагуу их буугаар галлаж өдөөн хатгасны дараа 2015 онд Өмнөд Солонгос суртал нэвтрүүлгийн чанга яригчуудаа ажиллуулж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 45 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 20 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 37 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top