x

Украинд амь үрэгдсэн хоёр иргэнийхээ шарилыг шилжүүлж өгөхийг Энэтхэгийн засгийн газар ОХУ-аас хүсжээ

Оросын талд байлдаж байсан хоёр иргэн нь Украинд амиа алдсан тухай Энэтхэгийн засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Тэдний шарилыг шилжүүлж өгөх, мөн Оросын армид дайчлагдсан бусад бүх иргэдээ буцааж өгөхийг Энэтхэгийн гадаад хэргийн яам Москвагийн эрх баригчдад уриалсан байна.

Оросын тал одоогоор энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа ажээ.

Энэтхэгийн олон арван иргэн мөнгө олох, Оросын иргэний паспорт авах амлалтад хууртан цэрэгт дайчлагдсан тухай мэдээ өмнө нь тарж байсан юм.

“Орос, Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөний үеэр Оросын армид дайчлагдсан Энэтхэгийн хоёр иргэн саяхан амиа алдсанд бид гүнээ харамсаж байна” гэж гадаад харилцааны яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Мөн уг мэдэгдэлд “ОХУ-д ажил хөдөлмөр эрхлэх боломж хайхдаа болгоомжтой байхыг” өөрийн иргэдэд уриалсан байна.

Энэтхэгийн цагдаагийн газар өнгөрсөн сард залуу эрчүүдийг ОХУ-д ажиллуулах, сургах нэрээр хуурч гаргадаг хууль бус сүлжээний дөрвөн гишүүнийг баривчилж байв.

Энэ оны эхээр Энэтхэгийн өөр хоёр иргэн Украины фронт дээр Оросын талд байлдаж байгаад алагдсан мэдээ ирж байсан юм.

Энэтхэгийн хөрш Шри-Ланка, Балба улсуудын эрх баригчид бас ажил зуучлагчдад хууртахаас болгоомжлохыг өөрийн иргэдэд байнга анхааруулж байгаа.

Балба улсын засгийн газар хамгийн багадаа 20 иргэн нь Оросын армид байлдаж байгаад алагдсан тухай мэдээлсэн юм.

Шри-Ланкын засгийн газар 16 иргэн нь Украины дайны талбарт алагдсаны ихэнх нь Оросын талд байлдаж байсныг мэдээлжээ.

Шри-Ланкын гадаад хэргийн сайд Али Сабри уг асуудлыг Даваа гарагт Москва хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа хөндсөн тухай тус улсын гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Энэ үеэр талууд Шри-Ланкын иргэдийг дахин цэрэгт дайчлахгүй байхаар тохиролцсон байна.

 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 56 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 27 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 44 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top