x

ХАМАС-аас гал зогсоох төлөвлөгөөнд хариу өгчээ

КАИР, 2024 оны зургаадугаар сарын 12 /Reuters/. Египет, Катар улсуудын зуучлагчид Газын зурваст гал зогсоох тухай АНУ-ын төлөвлөгөөнд ХАМАС болон Палестины бүлэглэлүүдээс хариу хүлээн авлаа гэж Египет, Катарын Засгийн газрууд мягмар гарагт мэдэгджээ.

Египет, Катарын мэдэгдэлд ямар хариу өгсөн талаар тодорхой дурдаагүй боловч энэ талаар мэдээлэл бүхий нэрээ нууцалсан төлөөлөгчийн хэлснээр, ХАМАС Израилтай бүрмөсөн гал зогсоох, Израилын цэргийг Газаас, тэр дундаа Рафах хотоос гаргах шинэ хуваарийг санал болгосон байна.

ХАМАС-ын нэрээ нууцлахыг хүссэн өөр нэгэн төлөөлөгчөөс хариуны талаар тодруулахад, “Бид өмнөх байр сууриа дахин илэрхийллээ. Тийм ч том ялгаа байхгүй байх гэж бодож байна. Одоо Израилын талын шийдвэрээс бүх зүйл шалтгаална” гэж хариулжээ.

“Талууд тохиролцоонд хүрэх хүртэл Египет, Катар улсууд АНУ-ын хамт зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлж, хариуг судалж, холбогдох талуудтай дараагийн алхмуудыг зохицуулах болно” гэж Египетийн яам мэдэгдсэн байна.

Газын зурвас дахь дайныг зогсоох тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хариугаа Катар, Египетийн зуучлагчдад хүргүүлсэн гэдгээ ХАМАС болон Палестины “Исламын Жихад” бүлэглэлээс мэдэгдсэний дараахан Египетийн тал дээрх мэдэгдлийг хийжээ.

Даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газын зурваст Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн саналыг дэмжсэн юм. Ж.Байден Газад гал зогсоох тухай “гурван үе шаттай” саналыг дэвшүүлсэн бөгөөд үүнд Газын зурваст бүрмөсөн гал зогсоох хэлэлцээ хийх, барьцаанд байгаа израилчуудыг палестин хоригдлуудаар солилцох зэрэг багтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 57 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 1 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 32 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 49 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top