x

Казахстанд 200 жилийн өмнө устаж алга болсон тахийг нутагшуулж эхэлжээ

Казахстанд 200 орчим жилийн өмнө устаж алга болсон зэрлэг адууны төрөл зүйл тахийг нутагшуулах ажил эхэлжээ.

Берлинээс дөрвөн гүү, Прага хотоос нэг азарга, хоёр гүү, нийт долоон тахь ачсан Чехийн нисэх хүчний тээврийн онгоц Казахстанд саяхан газардсан байна.

Адууг хамгийн анх 5,500 орчим жилийн өмнө гаршуулсан нутаг болох Төв Азийн хээр талд Пржевальскийн адуу гэгддэг тахь 200 жилийн өмнө нутаглаж байжээ.

“Дэлхий дээр үлдээд буй цорын ганц зэрлэг адуу энэ юм. Мустанг бол гаршуулсан байгаад сүүлд зэрлэгшсэн адуу” гэж Прага хотын амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Филип Машек тайлбарлажээ.

зураг

 

Зэрлэг байгальд тахь 1960-аад оны үед бүрэн устсаны дараа Мюнхен, Прага хотуудын амьтны хүрээлэнд хоёр бүлэг тахь үлдсэн байдаг.

“Энэ бол манай гараг дээр үлдсэн сүүлчийн зэрлэг адууны шинэ түүхийн эхлэл юм” гэж Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек мэдэгджээ.

Тус хүрээлэн 2011 онд тахийг Монголд нутагшуулах төслийг эхлүүлж байсан юм. Уг төсөл 2019 он хүртэл үргэлжлэхдээ нийт есөн удаагийн нислэгээр тахь тээвэрлэн авчирч байжээ.

Одоо Монголын хээр талд амьдардаг тахийн сүргийн тоо толгой 1,500 хүрснийг Машек мэдээлсэн байна.

Прага хотын амьтны хүрээлэн ирэх таван жилийн хугацаанд Казахстанд нийт 40 тахь тээвэрлэн хүргэх гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 0 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 4 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 35 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 52 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top