x

Японы барилгын компани Фүжи уулыг халхалсан шалтгаанаар шинэ орон сууцаа нураахаар болжээ

Японы томоохон барилгын компани Sekisui House бараг бэлэн болоод байсан орон сууцны барилгаа ойр орчмын оршин суугчдын гомдлын улмаас нураахаар болсныг өчигдөр мэдэгджээ.

Токио хотын баруун талд оршдог Кунитачи дагуул хотод баригдсан 10 давхар 18 айлын орон сууц Фүжи уулыг халхалсан тул тухайн бүсэд амьдардаг иргэд гомдол гаргасан юм байна.

Уг нь Sekisui House иргэдтэй тохиролцсоны үндсэн дээр барилгын анхны зураг төсөв 11 давхар байсныг 10 болгож, давхар тус бүрийн өндрийг бууруулж байжээ.

Гэсэн хэдий ч эцсийн гүйцэтгэл иргэдийн сэтгэлд хүрээгүй тул худалдан авагчид нь нүүж ороход хэдэн долоо хоног үлдээд байсан барилгаа нураах ховор шийдвэр гаргасан байна.

“Бид байгалийн үзэмжийг үнэлдэг орон нутгийн соёлыг мэдэж байсан ч үүнд зохих ёсоор хүндэтгэлтэй хандаж чадсангүй. Тиймээс бид захиалагчдаасаа уучлал гуйж байна” гэж Sekisui House компанийн төлөөлөгч мэдэгдээд дахин ийм алдаа гаргахгүйн төлөө хичээж ажиллахаа амлажээ.

Энэхүү орон сууцны барилгын ажил 2023 оны нэгдүгээр сард эхэлсэн юм.

Барилгын ихэнх байр 70 саяас ($445,319) 80 сая иений хооронд үнээр зарагдаад байжээ.

Нураах шийдвэрээ Sekisui House компани өнөөдөр буюу Мягмар гарагт Кунитачи хотын захиргаанд танилцуулахаар болсон байна.

Тус компани барилга босгосон болон нураах зардлыг өөрийн онцгой хохирол гэж үзэхээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: Kyodo News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 55 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 27 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 44 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top