x

Украины арми Крымийн хойг дахь Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг устгаснаа мэдээлжээ

Зургаадугаар сарын 10-ны шөнө Крымийн хойгт байрладаг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн системийг устгаснаа Украины зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал Черноморское, Евпатория орчимд хоёр С-300 систем, Жанкой орчимд нэг С-400 системийг амжилттай устгаснаа Украины зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлсэн байна.

“Манай харвасан ганц ч пуужинг зогсоосонгүй. Украины пуужингийн цохилтын дараа тухайн бүс нутагт С-300/С-400 системүүдийн радар ажиллахаа больсон. Үүнээс гадна цохилт өгсөн гурван газарт бүгдэд нь сум дэлбэрснийг бүртгэлээ” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

Оросын Astra телеграм сувгийн мэдээлснээр тухайн шөнө Украины талаас АНУ-д үйлдвэрлэсэн арван ширхэг ATACMS пуужингаар Крымийн хэд хэдэн байрлалд довтолсон байна.

Тэдгээрийн хоёр нь Громово тосгоны ойролцоох ОХУ-ын батлан хамгаалах яамны агаарын довтолгооноос хамгаалах 31 дүгээр дивизийн байрлалд тусжээ.

Үүний улмаас хоёр С-300 систем, хоёр радарын станц сүйрсэн байна. Нэг алба хаагч алагдаж, дөрвөн цэрэг шархаджээ.

Жанкой дүүрэгт дөрвөн пуужин туссаны улмаас хоёр радар гэмтэж, нэг алба хаагч алагдсан байна.

Саки дүүрэгт дөрвөн пуужин довтолсны дараа зэвсэг техникийн хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж буйг мэдээлжээ.

Украины зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-аас алсын тусгалын ATACMS пуужингууд хүлээж авсны дараа Крымийн хойг дахь Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг “ангуучилж” эхэлсэн юм.

Дөрөвдүгээр сарын сүүлээр Крым дэх агаарын довтолгооноос хамгаалах гурван бааз, түүний дотор Жанкойн нисэх онгоцны буудалд нэг дор довтолсны улмаас нэлээд хэмжээний хохирол учруулж байв.

Тавдугаар сарын 13-нд Украины пуужингийн цохилтын улмаас Ай-Петри ууланд байрладаг ОХУ-ын зэвсэгт хүчний гуравдугаар радиотехникийн ангийн агаарын довтолгооноос хамгаалах бааз сүйрсэн юм.

Зургаадугаар сарын эхээр АНУ-ын эрх баригчид зэвсгийг нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглах зөвшөөрөл өгсний дараа Украины тал HIMARS пуужингаар Белгород мужид байрладаг хоёр С-300/С-400 систем болон хэд хэдэн туслах техникийг устгажээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    украйны арми ялчихвал яанаа!
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 35 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 38 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 10 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 27 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top