x

Тайландад ирэх жуулчдаас хураамж авахгүй байхаар шийджээ

Тйландад агаарын тээврээр зорчин ирж буй гадаадын жуулчдаас 300 батын (8 орчим ам.доллар) хураамж авахгүй байхаар шийдвэрлэснийг тус улсын Ерөнхий сайд Сеттха Тхависин мэдэгджээ. 

Тэрбээр мэдэгдэхдээ, жуулчдаас хураамж авах нь "богино хугацааны л орлого оруулах бөгөөд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байснаар урт хугацаандаа илүү олон жуулчин ирж, улмаар худалдаа, амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд зарцуулсан зардал нь хураамж авахаас илүүтэй эдийн засгийг идэвхжүүлнэ" гэжээ.

Жуулчдаас хураамж авах саналыг анх 2019 онд гаргасан бөгөөд Тайландын өмнөх засгийн газар өнгөрсөн оны хоёрдугаар сард баталсан байна. Тухайн үед эрх баригчид хураамжийн хэмжээ аялал жуулчлалын салбарын хөгжилд нөлөөлөхөөргүй бага байх бөгөөд орлогыг байгалийн үзэсгэлэнт газруудыг нөхөөн сэргээхэд зарцуулна гэж мэдэгдэж байжээ. Уг төлөвлөгөө өнгөрсөн оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан боловч хойшлуулсан байна.

Өнгөрсөн онд Тайландад 27 сая гаруй гадаадын жуулчин ирсэн нь 2019 онд 40 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар ДНБ-ий 12 хувийг бүрдүүлж байсан үзүүлэлтээс хамаагүй бага тоо юм. Тайландын эрх баригчдын мэдээлснээр, тус улсад он гарснаас хойш 15 сая жуулчин иржээ. Энэ тоо оны эцэс гэхэд 35 саяас давах төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 33 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 36 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 8 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 25 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top