x

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Олон улсын шүүхэд хандав

Олон улсын хүний эрхийн холбоо (FIDH)-ны хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэн ядалтыг өдөөсөн Оросын суртал ухуулагчдын эсрэг Олон улсын Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Тэд “Оросын “нэрт” суртал ухуулагчид болох Владимир Соловьев, Дмитрий Киселев, Маргарита Симонян, Дмитрий Медведев, Сергей Мардан нарыг энэхүү шүүхээс баривчлах тушаал гаргана гэж тэд найдаж байна” гэж мэдэгдэв.

Олон улсын Эрүүгийн хэргийн шүүх Украины хүүхдүүдийг 2023 онд ОХУ-д албадан гаргасан ерөнхийлөгч Владимир Путин, Оросын Хүүхдийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргаж байжээ.

Ромын дүрмийн дагуу үзэн ядсан үг хэллэгийг гэмт хэрэг гэж тооцдоггүй ч Руанда, Югославт болсон хэргийн эрүүгийн шүүхийн практикт тулгуурлан хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэн ядсан үг хэллэгийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрч болно гэсэн хуулийн үндэслэл, жишиг бий болгохыг оролдож байгаа юм байна.Хэвлэлийн бага хурал дээр FIDH-ийн гишүүд болон мэргэжилтнүүд үзэн ядсан үг хэллэг нь дайныг өдөөж, зөвтгөхөд томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон байна.

Тухайлбал, 2014 оноос хойш Оросын суртал ухуулга тасралтгүй давтсаар ирсэн “Киев дэх нацистууд” гэсэн худал ухуулга нь Оросын зах хязгаарын олон тооны хүмүүсийг нацистууд үнэхээр Украины удирдаж байна гэж үзэхэд хүргэж, одоогийн дайныг Аугаа эх орны дайнтай адилтгахад хүргээд байгааг анхааруулсан байна. Мэргэжилтнүүд мөн Оросын суртал ухуулагчдын нийгэмдээ тулгаж буй өөр нэг тууштай санаа бол Украин гэж улс байхгүй, Украин үндэстний түүхэн газар бол “том ах”-ын хажуугаас явсан өөрсдийгөө Украин гэж нэрлэсэн “бяцхан оросууд” юм гэсэн худал ухуулга юм.

Учир нь түүхэнд Киевийн орос гэж байснаас бус Москвитын орос гэж байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын ачаар хүчирхэгжсэн Москвагийнхан түүхэн үндэстэн болох гэж Киевээс орос гэдэг үгийг нь булааж өөрсдийгөө нэрлэсэн гэсэн үг юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 54 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 57 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 29 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 46 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top