x

Жо Байден: Украинд амар амгалан тогтоно гэдэг нь Украин НАТО-д элсэнэ гэсэн үг биш

Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны Зууван танхимд “Time” сэтгүүлийн Вашингтон дахь товчооны дарга Массимо Калабреси, ерөнхий редактор Сэм Жейкобс нарт ярилцлага өгсөн байна.

Тэгвэл “Тайм” сэтгүүл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн ярилцлагаа нийтэлжээ.

Ярилцлагын үеэр Байден Хятад, Тайвань, Украин, Израилийг багтаасан гадаад бодлогынхоо талаар дэлгэрэнгүй ярьж, улиран сонгогдох гэж байгаа өндөр насандаа санаа зовж байна гэжээ.

Мөн Трампын үйлдэл, мэдэгдлээс болж дэлхий Америкт итгэх итгэлээ алдсан гэж ярилцлагадаа онцлон дурджээ.

Ерөнхийлөгч өөрийн хүч чадал, чадвартаа илүү итгэлтэй байж чадахгүй байгаа бөгөөд алдаатай ярьж, бүдэрч бас амархан ядарч байсан ч шинэ хугацааг даван туулж чадна гэж мэдэгджээ. Ярилцлагын үеэр түүнээс “Украин дахь дайны төгсгөл гэж юу вэ, дэлхий үүнийг хэрхэн харж байна вэ?” гэж асуухад Байден “Энх тайван гэж Орос Украиныг хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч (дөрвөн удаа давтан хэлэв) эзлэн авахгүй гэсэн баталгаа бий болохыг хэлнэ. Дэлхий ийм л байдлыг хүлээж байна. Энэ нь Украин НАТО-гийн нэг хэсэг болно гэсэн үг биш юм. Энэ нь бид бусад улстай адил тэдэнтэй харилцаж, өөрсдийгөө хамгаалах зэвсэг нийлүүлсээр байх болно гэсэн үг.

Иймээс би Украиныг НАТО-д элсэхийг дэмжихэд бэлэн биш байна гэж хэлсэн” гэж хариулжээ. Украин НАТО-д гишүүнээр элсэхийг эртнээс эрмэлзсээр ирсэн ч энэ асуудал эвслийн зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн зун Вильнюс хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины удирдлагуудын урам хугалсан мэдэгдэл гарч, “Украины ирээдүй НАТО мөн. Гэхдээ бид цаг нь ирэхээр Украиныг НАТО-д нэгдэх урилга илгээх байр суурьтай байна. Гишүүн улсууд ч болзол хангагдсан тохиолдолд энэ асуудлаар зөвшилцөх болно” гэж мэдэгдсэн юм. Мөн Орос улс 2021 оны 12 дугаар сард АНУ болон НАТО-д Украин, Гүржийг хэзээ ч НАТО-гийн гишүүн болгохгүй гэсэн баталгаа шаардаж үүнийгээ хожим дайн хийсэн нэг шалтгаан болгож байсан юм. Оросын эрх баригчид энэ шаардлагаасаа өнөөдөр ч татгалзаагүй байна.

Энэхүү ярилцлагын үеэр ерөнхийлөгч Байден “Хятад улс АНУ-ын сонгуульдхөндлөнгөөс оролцож байгааг нотлох баримт бидэнд бий” гэж хэлсэн нь судлаачдын анхаарлыг гойд татаж, тэдний хэлэлцүүлгийн шинэ сэдэв болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 26 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 29 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 1 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 18 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top