x

Украины асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Камилла Харрис АНУ-ыг төлөөлнө

Энэ сард Швейцар улсад болох Украины энх тайвны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад дэд ерөнхийлөгч Камала Харрис, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар оролцоно гэж Цагаан ордон даваа гаригт мэдээлжээ. 

К.Харрис зургаадугаар сарын 15-нд Швейцарын Люцерн хотыг зорино. Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын Дүрмийн зарчимд тулгуурласан шударга, бат бөх энх тайван тогтооход чиглэсэн Украины хүчин чармайлтыг дэмжих тухай АНУ-ын засаг захиргааны амлалтыг дэд ерөнхийлөгч дахин онцлон тэмдэглэх болно гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн Оросын түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалж буй Украины ард түмэнд дэмжлэг үзүүлэхээ дахин нотлох аж. 

Дэд ерөнхийлөгчийн хамт уг уулзалтад үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан АНУ-ыг төлөөлөн оролцоно.

Украины асуудлаарх дэлхийн энх тайвны дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд Люцерн хотын ойролцоо орших Бюргеншток амралт сувиллын газар болно. Энэ удаагийн бага хуралд 100 орчим орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа бөгөөд 2023 онд Дани, Саудын Араб, Мальтад, өнгөрсөн нэгдүгээр сард Давост болсон Украины дайныг тайван замаар шийдвэрлэх тухай өмнөх дөрвөн бага хурлын адил өндөр дээд түвшинд болох ёстой. 

Бюргеншток хотноо болох уулзалтад Украины тал БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг мөн урьсан тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ. Харин Хятадын тал уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгджээ. 

Уг уулзалтад ОХУ-ыг уриагүй байна. Оросын тал мэдэгдэхдээ, ОХУ-ын оролцоогүйгээр ийм уулзалт зохион байгуулах нь утгагүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ыг дээд хэмжээний уулзалтыг тасалдуулахыг зорьж байна гэж буруутгасан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Калифорнид болох сонгуулийн кампанит ажлын улмаас Швейцарт болох бага хурлыг өнжиж магадгүй гэж “Блүүмберг” агентлаг тавдугаар сарын сүүлчээр мэдээлж байв. Тус агентлагийн мэдээлснээр, Ж.Байден “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор Италид хүрэлцэн очих боловч зургаадугаар сарын 15-нд сонгуулийн кампанит ажилд зориулж хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцохоор Лос-Анжелес хотыг зорих юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    хөөрхий зөнөг тэнэг 2 гэдэг шиг зеленский байден 2 яана даа!
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 53 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 56 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 28 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 45 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top