x

Их Британи удахгүй болох бүх нийтийн сонгуулийг угтаж парламентаа татан буулгалаа

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ирэх долдугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль явуулахаар одоогоос долоо хоногийн өмнө товыг зарласан. Үүнтэй холбоотойгоор Төлөөлөгчдийн танхимын депутатууд өчигдөр бүрэн эрхээ хураалгаж парламент татан буугдсаныг парламентын албан хуудсанд мэдээлжээ.

Бүх нийтийн сонгууль болохоос ажлын 25 хоногийн өмнө парламентыг татан буулгахаар хуульчилсан байдаг журмыг гүйцэлдүүлж байгаа нь энэ юм байна. Их Британийн парламентын тухай хуулиараа өмнөх бүх нийтийн сонгуулиар бүрэлдэж анхны хуралдаанаа хийснээсээ таван жилийн дараа парламент автоматаар татан буугддаг.

Эсвэл Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн товыг хаан ёсчлон баталснаар парламент татан буугдах үндэс болдог байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Риши Сунак энэ сарын 22-нд шинэ сонгууль товлож, хааны соёрхлыг хүлээж авснаа зарлаж байсан юм.

Улмаар өчигдрөөс Британийн парламент Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын бүх 650 депутат сул иргэд болжээ.

Харин дээд танхим буюу Лордуудын танхимын гишүүд томилогдсон хугацааныхаа дагуу бүрэн эрхээ үргэлжлүүлэх юм байна. Британийн “Скай ньюз” телевизийн судалгаагаар, намар зарлах хүлээлттэй байсан парламентын сонгуулийг Ерөнхий сайд Риши Сунак наашлуулж товлосон нь өнгөрөгч 4 сард Их Британи дахь инфляцын үзүүлэлт сүүлийн 3 жилийн доод үзүүлэлт 2.3 хувь руу буурсан эдийн засгийн эерэг үзүүлэлтэд гол суурилжээ.

Энэ үзүүлэлтийг Риши Сунакийн Ерөнхий сайдын албыг хүлээж авахдаа өгч байсан эдийн засгийн үзүүлэлтүүдийг ахиулах гол амлалт ажил хэрэг болсны нотолгоо гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч "Югов" судалгааны байгууллагын сүүлийн асуулгаар гэхэд Риши Сунакийн эрх баригч Консерватив нам 47 хувийн дэмжлэгтэй яваа сөрөг хүчний Лейборист намаас бүхэл бүтэн 27 хувиар доогуур үзүүлэлттэй явааг тоймчид онцолж байна.

Сүүлийн өдрүүдэд Риши Сунак Хойд Ирланд болон Уэльст сонгуулийн кампанит аянаа өрнүүлж, энэ хүрээндээ 18 настнуудыг заавал цэргийн алба хаах шаардлагагүй болгож, нэг жилийн цэргийн хөтөлбөрт хамрагдах эсвэл нийгмийн сайн дурын ажилд оролцуулах төлөвлөгөө танилцуулж байна. Мөн тэтгэврийнхний татварыг бууруулах амлалт өгчээ.

Тэгвэл сөрөг хүчний Хөдөлмөрийн намын удирдагч Кир Стармер Шотланд болон бусад газарт мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үндэсний эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж эмчлүүлэхэд хүлээгддэг удаан хугацаа, бусад чирэгдлийг багасгах зэрэг амлалтууд өгч буй юм байна.

Хоёр намын удирдагчид ирэх зургаадугаар сарын 4-нд телевизээр халз мэтгэлцэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 38 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 42 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 13 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 30 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top