x

“Оросын хууль”-ийг эсэргүүцэгчид Тбилисид олон мянган хүний жагсаал хийв

Гүржийн парламентаас баталж, Ерөнхийлөгч нь хориг тавьсан “Оросын хууль”-ийг эсэргүүцэгчид баасан гаригийн орой Тбилисид олон мянган хүний жагсаал хийлээ. Тэд гартаа хүчний байгууллагынханд зодуулсан идэвхтнүүд болон сөрөг хүчнийхний гэрэл зургийг барьж Эрх чөлөөний талбайгаас Дотоод хэргийн яамны байр хүртэл жагсаал хийсэн байна. Энэ хооронд Гүржийн парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгохоор бэлтгэж байгаа аж.

Баасан гаригт болсон жагсаал нь жагсагчдын эсрэг цагдаа нарын хүчирхийллийг эсэргүүцэн, баривчлагдсан болон шархадсан хүмүүстэй эв санааны нэгдлээ илэрхийлсэн юм. Жагсагчдын өмнө хууль сахиулах байгууллагынханд хандсан “Гүрж улсынхаа төлөө зүтгэ!” гэсэн уриалга бүхий асар том тугийг барьсан ба Европын Холбоо, Гүрж улсын далбаа ч харагдаж байв. Өмнөх жагсаалтай харьцуулахад АНУ-ын далбаатай жагсагчид илт олон байжээ.

Дотоод хэргийн яамны байрны өмнө жагсагчид цагдаагийн хамгаалалттай тулсан боловч энэ удаа цагдаа нар ч, жагсагчид ч тайван байсан нь содон зүйл болов. Тэр ч байтугай, Гүрж улсад сар гаруй хугацаанд үргэлжилж буй “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийг эсэргүүцсэн энэ удаагийн жагсаалын үеэр цагдаа нар хуяг дуулга, бамбай өмсөөгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 2 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 6 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 37 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 54 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top