x

Папуа Шинэ Гвиней улсад хөрс нурж 600 гаруй хүн үрэгджээ

Номхон далайн Папуа Шинэ Гвиней улсад өнгөрөгч долоо хоногт уулархаг газрын хөрс нурж 600 орчим хүн сураггүй алга болсон, дарагдаж амиа алдсан байж болзошгүй гэж НҮБ мэдээлж байна. Тус улсын хойд нутгийн Энга мужид 150 гаруй барилга хөрсөнд дарагдсан тул амиа алдсан байж болзошгүй хүний тоог ингэж тооцоолж байгаа юм байна. Дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч газрын гадаргын тогтворгүй байдал, байгалийн гамшиг тохиолдсон бүсийн алслагдмал зай, хөрсөнд дарагдаж сүйдсэн замууд эрлийн ажилд саад болж байна гэж Шинэ Гвиней улсын албаныхан мэдээлж байна.

Нурсан хөрсөн доогуур ус үерлэх эрсдэлтэй тул дарагдсан хүмүүс болоод эрлийн ажилчдад маш хүндрэлтэй байгааг НҮБ-ын цагаачлалын албанаас мэдээлжээ. Одоогоор хөрсний нурангид 150 барилга дарагдсан, 1250 орчим оршин суугч орон гэрээсээ дайжиж, 250 барилга хаягдаж хоцорчээ. Дарагдсан барилгууд 8 метр зузаан хөрсөнд дарагдсан. Дарагдсан хүмүүсийг ухаж гаргахын тулд маш зузаан давхаргыг цэвэрлэх шаардлагатай гэж хүмүүнлэгийн байгууллагууд тайлбарлаж байна. Гамшиг болсон газар 4000 орчим хүн оршин суудаг байжээ.

Одоогоор их хэмжээний хөрсний нурангийг цэвэрлэхээр армийнхан очоод байгаа юм байна. Хөрсийг хурдан хугацаанд ухаж зайлуулах чадалтай хүнд машин техник хэрэгтэй байгаа ч Энга мужийн алслагдмал тосгон руу хүрэх гол зам хаагдсан тул хүндрэл үүссэн гэж тайлбарлаж байна. НҮБ-ын тусламжийн байгууллагаас гамшиг болсон газар луу хүнс ус зөөх, орон гэрээсээ дайжсан хүмүүсийг байршуулах газар бэлдэхэд тусалж байна гэж мэдээллээ.

Одоогоор 6 хүний цогцсыг гаргаж ирсэн гэж олон улсын агентлагууд мэдээлж байна. Аврах ажиллагааны явцаас хамаарч эндсэн хүний тоо хэд ч хүрч болзошгүй гэж НҮБ дурдлаа. Гамшгийн нөхцөл байдлыг газар дээрээс нь үзүүлсэн цахим дүрс бичлэгүүдийг харвал аврах багийнхан найман метр зузаан хөрсийг хүрз, гараараа ухаж байгаа дүрс ажиглагдана. Хөрсний гулгаанаас амьд үлдсэн оршин суугчид эрлийн ажлыг зогсоох цаг нь болсон гэж үзэх хүртэл аврах ажиллагаа үргэлжилнэ гэж НҮБ мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 37 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 41 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 12 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 29 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top