x

Фүжи ууланд гарах жуулчдын тоонд хязгаарлалт тогтоов

Японы хамгийн алдартай аяллын маршрутын нэг Фүжи ууланд авирах болон амарч зугаалахын тулд урьдчилж захиалга өгч, хураамж төлдөг тогтолцоо нэвтрүүлэхээр болсныг өнөөдөр олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ үзэсгэлэнт галт уул хэт олон хүний хөлд дарагдаж, дагаад хог хаягдал ихсэж байгалийн унаган төрхөө гээж болзошгүй байгаагаас ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэнээ албаныхан мэдээлжээ.

7-р сарын 1-нээс 9 сарын 10-ны хооронд үргэлжилдэг Фүжи уул руу авирах энэ жилээс эхлэн Яманаши мужийн талаас Ёшидэ жимээр авирах хүмүүст энэ журам үйлчлэх юм байна. Энэ жил гэхэд ердөө 4000 уулчинд 2000 иен буюу 18 орчим ам.долларын төлбөртэйгөөр уг жимээр мацах эрх олгоно. Үүнээс 3000 эрхийг нь цахим захиалгад оруулах бол, 1000-ыг нь газар дээр нь авирах өдрөө очиж авах боломжтой байхаар зохицуулалт хийж байгаагаа Яманаши мужийн захиргаанаас Япон дахь гадаад хэвлэлүүдийн төв рүү хүргүүлсэн мэдэгдэлд дурджээ.

Фүжи уулын баруун урд бэл дэх Шизүока мужийн хувьд харин, 2014 оноос уулчин нэг бүрээс 1000 иений сайн дурын хураамж нэвтрүүлсэн, энэ журмаа шинэчлэх арга замыг эрэлхийлж байгаа мэдээлэлтэй байна. Японы бэлгэ тэмдэг болсон 3776 м өндөр Фүжисан уул 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон, хэзээнээсээ эргэл мөргөлийн чухал газар байж ирсэн. Одоо цагт харин өглөөд нар мандахыг оройгоос нь харах гэсэн уулчид жуулчдын хөлд дарагдах болсноор ундаа усны хуванцар сав, хоол хүнсний үлдэгдэл, тэр бүү хэл хувцас хунар гээд үлэмж хэмжээний хог хаягдал үүсч ноцтой санаа зовоох асуудал болжээ. Тэрчлэн Фүжи уулын дэргэдэх Шизүока мужийн жижиг хотод Фүжи уулын харагдацыг таглах 20 м өргөн 25 м өндөр хар дэлгэц өнөөдөр байрлуулж дууссан байна.

Энэ нь Фүжи уулын фон дээр зургаа авахуулах гэсэн аялагч жуулчид нэг дор хэт олноор бөөгнөрснөөс болж замын хөдөлгөөн, нутгийнхны хэвийн аж амьдралыг алдагдуулах болсонтой холбоотой байна. Үүний зэрэгцээ Япон улсын хэмжээнд өнгөрсөн онд 25 саяас давсан аялагч жуулчид хүлээж авсан, энэ жил 32 сая орчимд хүрч 2019 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрнэ гэдэг төлөвийг Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагаас нийтлүүлсэн байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 54 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 57 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 29 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 46 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top