x

Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ

 Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисигийн осолдсон нисдэг тэргийг эрэн хайх, аврах багийнхан олж илрүүлсэн бөгөөд тэд ослын газар руу явж байгаа тухай тус улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн /IRCS/ ерөнхийлөгч мэдэгдлээ.

Даваа гаригийн өглөө тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Пир-Хоссейн Куливанд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч “нөхцөл байдал хүнд байна” гэж хэлжээ.

Өмнө нь Улаан хавирган сар нийгэмлэгийн Онцгой байдлын газраас мэдэгдэхдээ, Туркийн нисгэгчгүй онгоцоор илрүүлсэн хоёр цэг рүү аврах багийнхан явж байна гэсэн юм. Туркийн “Акинжи” нэртэй нисгэгчгүй онгоц нь нисдэг тэрэгний унасан газар байж болзошгүй, дулаан ихээр ялгарч буй цэгийг илрүүлсний дараа “Улаан хавирган сар нийгэмлэгийн аврах баг нисдэг тэрэг буух боломжтой газар руу явж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Ираны Хувьсгалт гвардын корпусын нэгэн командлагчийн ярьснаар, дулааны эх үүсвэр илэрсэн нь нисдэг тэрэгний сэг байж болзошгүй гэдгийг баталж байна. Ерөнхийлөгч И.Раисиг тээвэрлэж явсан нисдэг тэрэгний байршлын солбицлыг агаараас ажиглалт хийж тогтоосон байна.

Цаг агаарын таагүй нөхцөл байдлыг үл харгалзан аврагчид тус улсын баруун хойд нутагт осолдсон нисдэг тэрэгний байршлыг тогтоохоор ажиллаж байгаа юм. Тухайлбал, аврах багийнхан, түүний дотор зэвсэгт хүчнийхэн манантай, бороотой байгааг үл харгалзан Зүүн Азарбайжан мужийн Варзикан хотын ойролцоох чулуу ихтэй болон уулархаг бүсийг самнаж байна.

Өмнө нь Ираны Улаан хавирган сар нийгэмлэг ослын байршлыг тогтооход туслахын тулд илүү олон баг илгээсэн гэж мэдэгдсэн юм. Тодруулбал, Зүүн Азарбайжан, Техран, Альборз, Ардабил, Занжан, Баруун Азарбайжан зэрэг мужуудаас 46 шуурхай багийг эрэн хайх, аврах ажиллагаанд дайчилжээ.

Ерөнхийлөгч И.Раиси Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян болон бусад хэд хэдэн хүний ​​хамт Азербайжантай залгаа Ираны хилийн ойролцоо далан нээх ёслолд оролцоод буцах үеэр нисдэг тэрэг нь осолдсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 53 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 57 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 28 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 45 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top