Энди Уорхолын бүтээл “Shot Sage Blue Marilyn” зураг татвар болон бусад зардлуудаа оролцуулан нийт 195 сая ам.доллар хүрч хамгийн үнэтэй зарагдсан америк уран бүтээл, мөн хамгийн өндөр үнэ хүрсэн ХХ зууны бүтээлүүдийн рекордыг эвджээ.
“Shot Sage Blue Marilyn” зургийг Ларри Гагосиан гэх уран зургийн галерейн сүлжээ эзэмшигч америкийн иргэн хуралдаж авчээ.
Уран бүтээлч Энди Уорхолын энэхүү бүтээл нь Мэрилин Монрогийн гэрэл зургаас сэдэвлэн зурсан зураг бөгөөд 40 инч хэмжээтэй, дөрвөн өөр өнгөнд суурилж бүтээгдсэн юм. Тус уран бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулсан ашиг бүхэлдээ Уорхолын дотнын найз байсан Томас Амманы нэрэмжит санд хандивлагдаж байгаа аж.
Өмнө нь хамгийн өндөр үнэ хүрсэн америк уран бүтээлийн рекордыг Жан-Мишель Баскиагийн гавлын яс дүрсэлсэн бүтээл 110 сая ам.долларын үнэ хүрсэн амжилтаар тэргүүлдэг байсан бол ХХ зууны хамгийн үнэтэй бүтээлийн амжилтыг Пабло Пикассогийн “Les Femmes d’Alger” бүтээл 179 сая ам.долларын үнэлгээгээр эзэмшдэг байжээ.