Бүгд Найрамдах Солонгос Улсын шинэ ерөнхийлөгч Юн Сүк Ёл мягмар гаригт тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.
Сахлын хутга мэт нарийн ялгаагаар ялж, маргаантай парламент, бухимдалтай, тэгш бус, нийгэмд хуваагдсан Өмнөд Солонгосыг өвлөн авч байна.
Тэрээр хэлсэн үгэндээ Дотоод зөрчилдөөн, маргааныг хүлээн зөвшөөрч, сонгогчдыг илүү хурдацтай өсөлтийг харахыг уриалсан байна.
Мөн Ерөнхийлөгч Юн Сүк Ёл Өмнөд Солонгос дахь улс төр, эдийн засгийн хуваагдлыг арилгах амлалт өгч, цөмийн зэвсгээс ангижруулахын оронд Хойд Солонгост эдийн засгийн хөшүүргийн амбицтай багц санал болгосон юм.
Учир нь түүний хамгийн чухал нүүр тулах асуудал бол сүүлийн саруудад пуужингийн туршилтаа түргэсгэсэн Хойд Солонгос юм. Хойдууд энэ сард цөмийн туршилтаа сэргээж магадгүй гэж шинжээчид анхааруулж байгаа.
Хоёр Солонгос хоорондын харилцааг сайжруулахыг урьтал болгосон Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс ялгаатай нь Юны гадаад бодлогын баг Умардын эсрэг хориг арга хэмжээ авахыг онцолжээ. 2000-аад оны дундуур хуучинсаг үзэлтнүүд энэ стратегийг туршиж үзэхэд Хойд Солонгос Солонгосын дайн дууссанаас хойшхи хамгийн ноцтой цэргийн өдөөн хатгалгатай хариу үйлдэл үзүүлж байсан билээ.
Юн Сүк Ёл “эрх чөлөө”, “либерал ардчилал” зэрэг үнэт зүйлсийн төлөө тэмцэхээ амласан. Мөн өмнөх Ерөнхийлөгч Мүүнээс ялгаатай нь тэрээр Хятадаас зайгаа барьж, улс орноо Вашингтонтой илүү ойртуулна гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com