Бээжин коронавирусыг устгах хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийн хэрээр Тайваний засгийн газар гамшгийг бууруулахын зэрэгцээ вирусыг устгахаас илүүтэй "вирустай зэрэгцэн орших" амьдралын хэв маяг руу шилжинэ гэж мэдэгдлээ.
Өвчний тоо нэмэгдэж байгаа хэдий ч Тайвань одоо хөнгөн, шинж тэмдэггүй халдвартай хүмүүсийг эмнэлэгт биш гэртээ тусгаарлахыг зөвшөөрчээ. Мөн Засгийн газар ирж буй аялагчид болон ойр дотны хүмүүстэй холбоотой гэж үзсэн хүмүүсийн хорио цээрийн дэглэмд байх өдрүүдийн тоог бууруулсан байна.
Энэхүү шилжилт нь хурдан халдварлах чадвартай "омикрон" хувилбар нь өмнөх хувилбаруудаас бага үхэлд хүргэдэг гэсэн нотолгоог хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна.
Одоогийн байдлаар шинэ халдварын 99.7 гаруй хувь нь хөнгөн буюу шинж тэмдэггүй байна.
Хятадаас ялгаатай нь тус арал нь нийгмийн эрүүл мэндийг хувь хүний эрх, нийгмийн үйл ажиллагаатай тэнцвэржүүлж чадна гэж удирдагчид хэлж байна.
Дэлхийн ихэнх орнууд хязгаарлалтыг зөөлрүүлж байгаа тул Тайвань хаалттай хэвээр байх юм бол аялал жуулчлал, хөрөнгө оруулалтаа золиослох эрсдэлтэй юм.
Одоо ч гэсэн Бээжингийн сургуулиуд хаалттай хэвээр байгаа. Нэгэн цагт Хятадын дур булаам байдлын бэлгэ тэмдэг байсан Шанхай бол авторитар дэглэмийн золиос болсон гэж Таймсын тоймч бичжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com