Филиппин улсад явагдаж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Бага Фердинанд Маркос ялах нь тодорхой болжээ.
Тэрээр мягмар гаригийн өглөө сонгуулийн дүнгийн 90 гаруй хувийг тоолоход хамгийн өндөр санал авсан байна.
Бага Фердинанд Маркос нь 36 жилийн өмнө огцорсон хуучин дарангуйлагчийн хүү юм. Тэрээр иргэдийнхээ үндсэн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа талаар ярьж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж олон нийтэд хандан уриалга гаргажээ.
Одоо Филиппин улс ядуурал, тэгш бус байдал, авлига газар авсан хэвээр байгаа. Мөн тус улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бөгөөд тахал өвчнөөс гарахын тулд тэмцэж байгаа билээ.
Түүний ялалт Зүүн өмнөд Азид ардчиллын ирээдүйн талаарх гүн гүнзгий асуултуудыг дагуулан гарч ирлээ. Учир нь Маркос ардчиллын цаашдын ухралтанд хүргэж магадгүй юм. Магадгүй энэхүү сонгууль нь зөгнөлийн шинж чанартай байж магадгүй юм. Сонгуулийн сурталчилгааны үеэр улс төрийн худал хуурмаг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түймэр мэт тархаж, сонгогчдыг айдаст автуулсан мэдээллүүд улс орон даяар тархсан юм.
Шийтгэх ялгүй байдал: Огцорсон ерөнхийлөгч Родриго Дутерте зургаан жилийн бүрэн эрхийн хугацаандаа ардчилалыг дэмжигч гол байгууллагуудыг устгасан бөгөөд түүний охин Сара нь Маркосийн хамтрагч юм. Маркос Дутертег олон улсын эрүүгийн шүүхээс хар тамхины хэргээр ял сонсож байсан нэгэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com