Бүгд Найрамдах Солонгос Улсын шинэ ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнөөдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.
Түүний тангараг өргөх ёслолд манай улсаас Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар оролцсон байна.
Үүнээс өмнө 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцож байсан билээ.
Энэ оны гуравдугаар сард болж өнгөрсөн БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний консерватив намаас прокурор асан Юн Сүк Ёл ялалт байгуулж, ийнхүү үүрэгт ажилдаа орлоо.