x

Путин баярын мэндчилгээ илгээж, Донецк, Луганскийн удирдагч нарыг магтжээ

Өнөөдөр ОХУ-ын Ялалтын баяр буюу Дэлхийн II-р дайнд Зөвлөлт Холбоот Улс нацистуудыг ялсныг дурсах милитарист баярын өдөр. Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр энэ өдөр Оросын орчин үеийн цэргийн сүр хүчийг тэмдэглэж ирсэн билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Москвагийн арми Украины зүүн хэсэгт довтолгоогоо дахин сэргээж, баярын өмнөх ахиц дэвшлийг харуулахын хичээж байна. Мөн ням гаригт Украины албаныхан Оросын агаарын цохилтын үеэр хоргодох байр болгон ашиглаж байсан сургуулийг газартай тэгшилсэн гэж мэдэгдэв. 

Олон арван энгийн иргэд амиа алдсан байж магадгүй байна.

Ням гаригт Путин баярын мэндчилгээ илгээхдээ зүүн хэсэгт ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарласан хоёр нутаг болох Донецк, Луганскийн ард түмний бүгд найрамдах улсын удирдагчдыг “нацистын бузар булай” тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж магтжээ.

Одоо хоёр тал нэг тосгонд анхаарлаа хандуулж байна. Украины хүчнийхэн өндөр хамгаалалт хийж, нэгэн цагт тус улсын хоёр дахь том хот байсан Харьков орчмын нутаг дэвсгэрийг эргүүлэн авчээ.

Үүнээс гадна Мариуполь хотын гангийн үйлдвэрээс бүх эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настангуудыг нүүлгэн шилжүүлсэн байна. Үйлдвэрийн доорх бункерээс хийсэн виртуал хэвлэлийн бага хурал дээр тэндхийн цэргүүд эцсээ хүртэл тулалдахаа амласан юм. 

Нэгэн офицер "Бид энд үндсэндээ үхсэн хүмүүс. Бидний ихэнх нь үүнийг мэдэж байгаа. Тиймээс ч бид тулалдаж байна. Сэргэхийн тулд" гэж хэлжээ. 

Орос Украинчуудыг хэр их дэмжлэг авахаа буруу тооцоолсон талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж буй. Харин өчигдөр АНУ-ын Тагнуулын газрын дарга "Путин өөрийгөө ялагдах боломжгүй гэж бодож байгаа нь дайн аюултай үе шатанд шилжсэнийг харуулж байна" гэлээ. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 1 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 5 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 15 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top