АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны хуваарийн дагуу хуралдаж, тус хурлаас Ковид-19 вакциныг бага насны хүүхдүүдэд зургаадугаар сараас эхлэн хийх эсэхийг хэлэлцэнэ.
Тус агентлаг Зургаадугаар сарын 8, 21, 22-ны өдрүүдэд вакцины зөвлөхүүдтэйгээ Moderna болон Pfizer/BioNTech-ийн зөвшөөрлийн шинэчлэлтүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хурлын дараа Хүнс, Эмийн Захиргааны ажилтнууд бага насны хүүхдүүдэд вакцин хийхийг зөвшөөрч магадгүй аж.
Одоогоор 5 ба түүнээс дээш насны хүүхдүүд Pfizer вакцинд хамрагдах боломжтой байгаа бөгөөд 18 ба түүнээс дээш насны насанд хүрэгчид Moderna вакциныг хийлгэх боломжтой юм.
Өнгөрсөн долоо хоногт Модерна 6 сараас 6 нас хүртэлх хүүхдэд зориулсан хоёр удаагийн анхан шатны цувралыг яаралтай ашиглах зөвшөөрөл авахаар FDA-д хүсэлт ирүүлсэн гэдгээ зарласан. Харин Хүнс, Эмийн Захиргаанаас Pfizer-ийн бага насны хүүхдүүдэд зориулсан гурван тунгийн цувралын судалгааны тайлан мэдээллийг ирүүлэхийг хүлээж байгаа юм.
Хүнс, Эмийн Захиргаа эдгээр вакцины зөвшөөрлийг тус тусад нь бус нэгэн зэрэг авч үзэх эсэх талаар судалж байна гэж доктор Энтони Фаучи хэлэв.
Б.Бүжлхамаа
www.edition.cnn.com