Пакистаны Засгийн газар Иран, Афганистантай хиллэдэг байгалийн баялаг ихтэй баруун өмнөд хэсэгт орших Балучистан мужийн дахин сэргэж буй салан тусгаарлах хөдөлгөөний улмаас тогтворгүй байдалд ороод байна.
Бээжин Гвадар боомт хотыг Хятадтай холбосон гүний усан боомтын тээврийн сүлжээг хөгжүүлж байгаа аж. Салан тусгаарлагчид энэ түншлэлийг дайснаа дэмжиж буй хэрэг гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд тэдний байны цөм нь Хятадууд болжээ.
Өнгөрсөн сард амиа золиослогч хятад багш нарын сууж явсан автобусны дэргэд тэсрэх бөмбөг дэлбэлж, дөрвөн хүн амиа алдсан юм. Хятадын бүтээн байгуулалтын ажлыг зогсоох ёстой гэж үзэж буй салан тусгаарлагчид "Ингээд зогсох үгүй бол бидний ирээдүйн дайралт улам ширүүн болно" гэж заналхийлжээ.
Пакистаны Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг амин чухал гэж үзэж байгаа. Тэр дундаа Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа нь түүний гол өрсөлдөгч Энэтхэгтэй сөргөлдөх шалтгаан болж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com