Япон болон АНУ-ын батлан хамгаалахын сайд нар лхагва гаригт Пентагонд уулзаж, Хойд Солонгосын эсрэг хариу арга хэмжээнд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Тодруулбал, хоёр орны сайд нар, Пхеньян удаа дараа пуужин харваж байгааг ноцтой аюул заналхийлэл гэж үзэн, цаашид Өмнөд Солонгос улстай энэ асуудлаар нягт хамтран ажиллахаа дахин батлан илэрхийлжээ. Японы батлах хамгаалах сайд Киши Нобуо, АНУ-ын батлан хамгаалах сайд Ллойд Остин нар мөн Хятадын асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохирсон байна. Тэд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдал нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Хоёр тал Украинд үзүүлэх тусламжаа цаашид нэмэгдүүлэхээ мөн энэ үеэр амлажээ.
Японы үндэсний аюулгүй байдлын стратеги болон бусад батлан хамгаалах баримт бичгүүдийг энэ онд багтаан шинэчлэхээр төлөвлөж байгаа тул улсынх нь батлан хамгаалах чадавх үндсээрээ бэхжих үндэс бүрдэнэ гэж итгэлтэй байгаагаа сайд Киши Нобуо уулзалтын үеэр илэрхийлсэн байна.