Өнгөрсөн долоо хоногт Украинд очсон НҮБ-ын хүмүүнлэгийн элч, жүжигчин Анжелина Жоли өөрийн сошиал хуудаснаа сэтгэл эмзэглүүлэм нэгэн мэдээлэл хуваалцжээ.
Тэрээр "Намайг Львов хотод байхад бяцхан охин нэгэн "онцгой чулуу" харуулсан юм. Үүнийг олсон бяцхан охин тоглож байсан чулуу нь тэсрэх бөмбөгний хэлтэрхий байсныг ойлгоогүй байсан. Тэр бөмбөгний гялалзсан, ер бусын шинж чанар нь охины анхаарлыг татсан байх.
Краматорскийн галт тэрэгний буудалд болсон дэлбэрэлтийн үеэр хүүхдүүдийн биед бөмбөгний хэлтэрхий наалдаж, түүнийг нь салгасан байсан. Маш хэцүү бөгөөд зовлонтой санагдсан. Зарим хүүхдийн биед наалдсан хэлтэрхий аминд нь халтай байсан тул биед нь үлджээ.
Бие махбодийн гэмтлээс хэтэрсэн сэтгэл зүй, оюун санааны хохирол хүүхдүүдэд учир ч байгаа нь утгагүй юм" хэмээн бичжээ.