x

"Covid-19 хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй"

Ковид-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зарим хүмүүсийн сэтгэн бодох чадвар 20 жилээр хөгширдөг байх магадлалтайг эрдэмтэд тогтоожээ.

Коронавирусийн халдвар нь тэр дороо хүмүүсийг өвчлүүлэхээс гадна эдгэрсний дараа урт хугацааны турш бие махбодод сөргөөр нөлөөлдөг нь тодорхой болсон. Тухайлбал, Их Британид явуулсан судалгаагаар халдвараар өвчлөөд эдгэрснээс хойш нэг жилийн дараа өвчтөнүүдийн гуравны нэг нь л бүрэн сэргэсэн байжээ.

Харин дийлэнх хэсгийнх нь тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар асуудалтай хэвээр байгааг тогтоосон юм.

Тэгвэл Кэмбрижийн Их Сургуулийн профессор Дэвид Меноны ахалсан баг тархинд үүссэн сөрөг нөлөө хэр хүнд өвчилж байснаас шууд хамаардаг байж болзошгүйг шинэ судалгаагаар тогтоожээ.

“Ковид хүний биеийн төрөл бүрийн эд эрхтний ажиллагаанд асуудал үүсгэдэг нь тогтоогдсон. Үүнд бас тархи, сэтгэн бодох чадвар, сэтгэцийн эрүүл мэнд багтаж байна. Хэрвээ вакцинжуулалтад хамрагдсан бол эдгээр сөрөг нөлөөнүүд бага байх боломжтой” гэж профессор Менон ярьжээ.

Тэдний судалгааны тайлан eClinicalMedicine эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Меноны баг дунджаар зургаан сарын өмнө эдгэрээд эмнэлгээс гарсан 46 өвчтөнөөс Лондоны Империал Коллежийн боловсруулсан Cognitron платформыг ашиглан сэтгэн бодох сорил авсан байна. Өвчтөнүүдийн 16 нь амьсгалын аппаратад ортлоо хүндэрч байжээ.

Ингээд тэдний үр дүнг BBC агентлагаас зохион байгуулсан Great British Intelligence Test (бас Cognitron ашигласан) сорилд хамрагдсан эрүүл 460 хүний үр дүнтэй харьцуулжээ.

Ингэхдээ өвчтөнүүдийн нас, хүйс, боловсролын байдал, эх хэл зэрэг үзүүлэлтийг харгалзаж үзсэн байна.

Үр дүнд нь Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн тархины ажиллагаа удааширсан байгааг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, сорилын асуултыг ойлгох, хариулах хурд нь удааширсан байна.

Цаашилбал дунджаар 50 настай хүний сэтгэх хурд 70 настай хүний хэмжээнд хүрсэнтэй дүйцэх хэмжээний өөрчлөлт гарсныг тогтоожээ.

Профессор Менон “Бидний гүйцэтгэсэн туршилт Ковидын хор нөлөөг сайн ойлгох, урьдчилан сэргийлэх, дараа дараагийн эмчилгээг үр дүнтэй болгоход тус болох юм” гэж тайландаа бичжээ.

www.theguardian.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 1 цаг 4 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 1 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 1 цаг 17 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 6 цаг 56 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 8 цаг 52 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top