Ижил хүйстнүүдийн эсрэг аллага үйлдсэн хэрэгт буруутгагдаж байсан Австрали эрэгтэйд 12 жилийн хорих ял оноолоо. Энэхүү хэргийг шүүхээр шийдэх хүртэл 30 гаруй жил өнгөрчээ.
1988 онд АНУ-ын гей оюутан Скотт Жонсон ижил хүйстнүүдийн байнга ирдэг хадан цохиогоос нас барсан байдалтай олджээ. Тэрээр Сиднейн уушийн газарт гэмт хэрэгтэн Скотт Уайттай танилцсаныхаа дараа хамт тэнд очжээ.
Эхлээд цагдаа нар хэргийг амиа хорлосон гэж үзэж байсан байна. Гэвч Жонсоны ах Стив энэ нөхцөл байдалд эргэлзэж байсан тул цагдаа нарыг шаардаж байжээ.
2005 онд ижил хугацаанд ижил төстэй гурван нас барсан хэргийн мөрдөн байцаалтын талаар мэдсэнийхээ дараа Стив нэмэлт мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргаж, амиа хорлосон шийдвэрийг хүчингүй болгож, дүүгээ үзэн ядалтын гэмт хэргийн хохирогч болсон гэж байжээ.
1970-2010 оны хооронд доод тал нь 88 ижил хүйстэн орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн гарт амиа алдсан байна. Тухайн үед цагдаа нар ижил хүйстнүүдтэй дайсагналцаж, тэдний үхлийг зохих ёсоор шалгадаггүй байсан гэж хуучин цагдаагийн албанд ажиллаж байсан хүмүүс хэлсэн байна.
Өнгөрсөн жил Шинэ Өмнөд Уэльсийн засгийн газар эдгээр үхлийн талаар мөрдөн байцаалтын ажиллагааг зарласан бөгөөд цагдаагийн мөрдөн байцаалт одоо ч үргэлжилж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com