Украины Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрийн доорх бункерт долоо хоног нуугдаж байсан 150 гаруй хүүхэд, эмэгтэйчүүд аюулгүй нутаг дэвсгэрт автобусаар иржээ.
Тус үйлдвэр нь Оросын тасралтгүй бөмбөгдөлтөд өртөж байсан юм.
"Тэд биднийг тал бүрээс нь буудсан. Газар дор олон хоног байсны дараа нар нүд сохлох мэт гэгээтэй байлаа" гэж нэгэн өндөр настай эмэгтэй хэлжээ.
Олон улсын хэлэлцээчид нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг орхисны дараахан Оросын арми гангийн үйлдвэрийг дахин буудаж, Украины өмнөд болон зүүн хэсгийн объектуудыг үргэлжлүүлэн бөмбөгджээ.
Мягмар гаригт мөн л баруун зүгт орших Львов хотыг пуужингаар цохиж, эрчим хүчийг нь тасалжээ.
Мөн Орос улс хуурамч сонгуулийг ашиглан зүүн нутгийн Донецк, Луганск муж, өмнөд хэсгийн Херсон мужийг өөртөө нэгтгэх гэж оролдож магадгүй гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Эрчим хүч: Европын Холбоо энэ долоо хоногт Оросын газрын тосонд урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг тавьж магадгүй. Барууны хориг арга хэмжээ нь Москва илүү хөнгөлөлт үзүүлж Энэтхэг, Хятадад газрын тос, нүүрсээ нэмж зарах Оросын төлөвлөгөөг таслан зогсоож магадгүй юм.
Орос улс зэвсгийн тээвэрлэлтийг тасалдуулж, Киев орчмын дэд бүтцийг сүйтгэж, барууныхныг илүү их хохироох талаар мэдэгдэл хийж магадгүй юм. Москвагийн харьцангуй тайван байдлыг анзаарсан Барууны шинжээчид илүү том дайчилгаа ирж магадгүй гэж дүгнэж байна.
Германы канцлер Швед, Финлянд улсыг НАТО-д элсэхээ шийдсэн тохиолдолд дэмжинэ гэж амлажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com