НҮБ-аас "угсаатны цэвэрлэгээ" гэж нэрлэсэн "төрийн хавчлага"-аас 2017 оноос хойш 700 мянга гаруй "Рохинжа" угсаатан Мьянмараас Бангладеш руу зугтсан байна. Хүн амын нягтаршил ихтэй дүрвэгсдийн хуарангийн тал орчим хувь нь 18-аас доош насныхан байгаа аж.
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр тэнд сургуулийн насны 400 мянга орчим хүүхэд амьдардаг байна.
Гэтэл Бангладешд олон арван мянган "Рохинжа" хүүхдүүдэд үйлчилдэг 30 гаруй сургууль сүүлийн саруудад хаагдахаас өөр аргагүйд хүрчээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Бангладешийн эрх баригчид эдгээр сургуулиудыг хааж, боож эхэлсэн байна. Тэд эдгээр сургуулиудыг хууль бус гэж хэлсэн ч өөр хувилбараар хангахыг оролдоогүй бөгөөд Рохинжачууд тус улсын дүрвэгсдийн хуарангаас гадуур орон нутгийн сургуульд суралцахыг хориглосон заалтыг хэвээр үлдээсэн байна.
Засгийн газраас хуарануудад тавих хяналтыг чангатгах оролдлого хийж байгаа энэ үед тус хаалтуудыг хийсэн юм.
Өнгөрсөн сард эрх баригчид тэндхийн олон мянган дэлгүүрийг устгасан гэж Human Rights Watch мэдээлжээ. Бангладешийн эрх баригчид дүрвэгсдийг байнга оршин сууж магадгүй гэж эмээж байгаа талаар олон хүн хэлж байна.
Харин ч тэд эсрэгээрээ Мьянмарт буцаж ирэхийг хүсч байгаа бөгөөд Рохинжагийн удирддаг сургуулиуд хүүхдүүдээ шилжилтийн үед бэлтгэнэ гэдэгт итгэдэг гэж олон эцэг эхчүүд хэлдэг аж.
Зургадугаар ангийн охины ээж "Тэр сурсан зүйлээ мартчих вий гэж би айж байна. Хэрэв тэр сургуульд явахгүй бол тэр хэзээ ч хувь заяагаа өөрчилж чадахгүй" гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com