Бээжин сүүлийн долоо хоногт хэдэн зуун тохиолдол бүртгэгдсэний дараа 1,000 гаруй ортой Шиаотаншань эмнэлгийг дахин нээжээ.
Даваа гаригт 22 сая хүн амтай хотод 50 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь ням гарагт мэдээлэгдсэн 59 тохиолдолоос буурсан байна гэж албан тушаалтнууд мэдээлсэн байна.
Энэхүү алхам нь Хятадын "тэг-ковид" стратегийн өртөгтэй холбоотой иргэдийн бухимдал, хөл хориог олон долоо хоногоор тогтоосон Шанхай хотын хувь заяанаас зайлсхийх зорилготой бололтой. Олон нийтийн тусгаарлалт эсвэл хорио цээрийн төвд цагийг өнгөрөөсөн оршин суугчид тэнд хог нь овоорсон, гэрэлтүүлэг нь байнга асаалттай, шүршүүрийн байгууламж ноцтой дутагдалтай байгааг тайлбарлажээ.
Дэгдэлтийг хурдан дарахын тулд асар их дарамтанд байгаа Бээжингийн албаны хүмүүс ресторанд хооллохыг түр хугацаагаар хориглож, сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар хааж, оршин суугчдад өнгөрсөн долоо хоногт нийтийн тээвэр зэрэг олон нийтийн газар нэвтрэхэд сөрөг тест үзүүлэхийг шаардаж эхэлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com