НҮБ-ын хүмүүнлэгийн элч, Холливүүдийн алдарт жүжигчин Анжелина Жоли Украины Львов мужийн Борислав хотод очиж халдлагад өртөж шархадсан хүүхдүүдтэй уулзжээ.
Анжелина Жоли өмнөх өдөр нь Львов дахь сайн дурын ажилтнууд болон дүрвэгсэдтэй уулзсан юм. Мөн шархадсан хүүхдүүд эмчлүүлж буй эмнэлэгт очсон байна.
Түүнийг Львовт байх хугацаанд агаарын түгшүүр зарласан тул багаараа хоргодох байр руу гүйж буй зураг цахим орчинд тархсан юм.
Тэрээр Украинд хоёр дахь өдрөө өнгөрүүлж буй аж.