x

АНУ-ын Төлөөлөгчийн танхимын спикер Нэнси Пелоси Украинд айлчлав

Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, дайн эхэлснээс хойш нийслэл Киевт айлчилсан Америкийн хамгийн өндөр албан тушаалтан боллоо.

Пелоси болон Ардчилсан намын хууль тогтоогчдын цөөн тооны төлөөлөгч Польшид эсэн мэнд очих хүртэл нууц байсан энэ айлчлал нь Байдены засаг захиргаа АНУ-аас Украинд хэт их тусламж үзүүлэх нь Оростой шууд мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй гэсэн болгоомжлолыг орхисонтой холбоотой юм.

Энэ үеэр Украины зүүн хэсэгт, Киевээс 300 милийн зайд их бууны чимээ сонсогдсоор байв. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн ням гаригт 800 гаруй объектод цохилт өгсний дотор АНУ болон Европоос нийлүүлсэн зэвсэг, сумыг хадгалдаг Одесса боомт дахь хадгалах байр дайралтад өртсөн гэж тус улсын яам мэдэгдэв.

Одоо Украины өмнөд хэсгийн Херсон хот болон түүний эргэн тойрны мужийг хяналтандаа байлгаж байгаа Оросын арми Украины мөнгөн тэмдэгтээс Оросын рубльд шилжих ажлыг эхлүүлжээ. Ойролцоогоор энэ бүс нутагт интернет болон үүрэн холбооны бараг бүх үйлчилгээ тасарсан байгаа. Нэгэн цагт Украины хоёр дахь том хот байсан Харьковын эргэн тойронд мөн тулаан ширүүссээр байна.

Мариуполь дахь гангийн үйлдвэрийн дор бункерт хоригдсон эмэгтэйчүүд, хүүхдүүд ням гаригт аюулгүй газар руу шилжүүлжээ.

Мөн Украины цэргүүдтэй хамт тулалдаж байсан гадаадын гурван иргэн амиа алдсан нь Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхээр явсан мянга мянган сайн дурынхны анхаарлыг татаж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 1 цаг 0 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 1 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 1 цаг 14 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 6 цаг 53 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 8 цаг 49 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top