x

С.Лавров: Тэд энэ "тоглоомдоо" Монголыг татаж оруулахыг оролдсон

АНУ-ын гадаад улс орнуудад ажиллуулдаг био лабораториудын талаар ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров баасан гаригт “Аль Арабия” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хэлснийг mid.ru мэдээлжээ. Ярилцлагын үеэр тэр Монгол улсын нэрийг ч мөн дурдсан байна.

Сергей Лавров “Дэлхий даяар АНУ-ын биологийн зэвсгийн лабораториуд хэдэн зуугаараа бий. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Уолтер Нуланд "өвчин үүсгэгчийг Оросын гарт оруулахгүйн тулд шаардлагатай бүхнийг хийсэн" гэж хэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Тэд энхийн бус зориулалттай зүйл хийж байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Тэд Орос, Хятадын эргэн тойронд лаборатори байгуулж байна. Тэд бүр Монголыг энэ "тоглоомдоо" татаж оруулахыг оролдсон. Бидэнд мэдээлэл бий” хэмээн ярьсан байна.

Монгол улсын нутаг дэвсгэрт АНУ-ын засаг захиргаа био лаборатори байгуулах талаар ярилцаж байгаа тухай Оросын зарим улс төрчид сүүлийн үед ярих болсон юм. Энэ нь гадагшаа хийж буй мэдэгдэл гэхээсээ дотооддоо хийж буй улс төр, иргэдийнхээ өмнө дайны ажиллагааг зөвтгөх гэсэн зорилготой гэдгийг манай ажиглагчид хэлж байгаа. Мөн Монгол Улсын Гадаад Хэргийн Яам үүнийг няцаасан мэдэгдлийг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр гаргасан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 48 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 52 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 1 цаг 1 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 6 цаг 41 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 8 цаг 37 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top