Хүмүүнлэгийн үйлстэн, алдарт жүжигчин Анжелина Жоли дайны бүс нутаг болоод буй Украин улсад очжээ.
Түүнийг өчигдөр буюу бямба гаригийн үдээс хойш тэр Львов хотын нэг кофе шопоор үйлчлүүлж байгааг гэрэл зурганд буулгажээ.
Жүжигчин Анжелина Жоли нь НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч билээ. Гэхдээ түүнийг хувийн зорилгоор Украинд очсоныг НҮБ-ын албаны эх сурвалж баталж, мэдээлсэн байна. Тэрээр Украинд ирэхээсээ өмнө Италийн Ром хотод Украины дүрвэгч хүүхдүүдтэй уулзаж байжээ.
Украины баруун бүсийн Львов хот харьцангуй аюулгүй нөхцөлд байгаа юм.