Хэдэн долоо хоногийн турш Энэтхэгийн хойгт дундаж температураас дээш халуун хэм бүртгэгдсэн байна. Халуунтай холбоотой цаг агаарын сэрэмжлүүлгийг хэдэн зуун сая хүмүүст хүргэж байна.
Одоо амралтын өдрүүдээр хэт халах төлөвтэй байгаа бөгөөд нөхцөл байдал дордох шинжтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Зарим хүнд байдалд өртсөн бүс нутагт борооны улирал болтол хэдэн долоо хоногийн зай байгаа тул тусламж үзүүлэх хэрэгтэй болжээ.
Дулааны давалгаа нь ялангуяа агааржуулагч хомс байгаа газруудад гар ажиллагаатай шаардаж байгаа бөгөөд тариачид, эрчим хүчний инженерүүд, төрийн албан хаагчид болон гал сөнөөгчдийн эрүүл мэнд, логистикийн хувьд хүндрэл учруулж байна.
Нью Дели дэх онцгой байдлын гал унтраах албаны дарга "Бүх зүйл шатахад бэлэн байна" гэж хэлжээ. Мөн хөдөө аж ахуйн хувьд халуун дулаан нь ургацыг сүйтгэсэн гэлээ.
Энэтхэгийн хойд хэсэгт орших Ражастан мужийн нэгэн тариачин The Times сонинд хэлэхдээ, орон нутгийн улаан буудайн ургацын 15-20 хувь, нийт ургацын тал хувь нь алдагдсан гэж ярьжээ.
Уур амьсгалын мэргэжилтэнгүүд дэлхий даяар халууны давалгаа улам бүр нэмэгдэж, улам аюултай, үргэлжлэх хугацаа нь уртасч байгааг хэлж байна. Олон жилийн дундаж температур хэдэн арван жилийн өмнөхөөс өндөр байгаа тул дэлхийн дулаарал үүнд нөлөөлж байгаа гэдэгт тэд итгэлтэй байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com