Хятадад хөл хорио үргэлжилж, Бээжин хотод халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул төв засгийн газар хүлээгдэж буй алдагдлыг арилгахын тулд эдийн засгийг эрчимжүүлэх өргөн хүрээний төлөвлөгөө гаргажээ.
Засгийн газар бизнес эрхлэгчдэд дэмжлэг өгч, хэрэв компаниуд их хэмжээгээр цомхотголи хийхгүй байвал ажилгүйдлийн даатгалын төлбөрийг түр зогсоох аж.
Их, дээд сургууль төгсөж буй залуучууд ажлын байр цөөн байгаа тул хувиараа бизнес эрхэлвэл мөн дэмжлэг үзүүлэх юм байна.
Шэньжэнь, Нинбо гэсэн хоёр том, чинээлэг боомт оршин суугчдад дэлгүүр хэсэх, хооллоход зориулж нийт 122 сая долларын үнэ бүхий бэлгийн гэрчилгээ олгож эхэлжээ. Улсын хэмжээнд ачааны машины жолооч нар илүү их зөвшөөрөл авч ажиллаж байна. Мөн Засгийн газраас ажилгүй болсон цагаач ажилчдад тэтгэмж олгохоор болжээ.
Хятадын удирдагч Ши Жиньпин мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түргэсгэхээр төлөвлөж эхэлсэн нь Хятад улсын түүхэнд эдийн засгийн удаашралтай тэмцэх тактик хэрэглэж буй тэмдэглүүштэй тохиолдол болж буй аж.
Бээжин: Өнгөрсөн 24 цагийн дотор 56 тохиолдол илрүүлсэн гэж мэдэгджээ. Харин нэг өдрийн өмнө 46 тохиолдол бүртгэгдсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com