Пүрэв гаригт Конгресс Дэлхийн II-р дайны үеийн хуулийг ашиглан Украинд зэвсэг түргэн шуурхай нийлүүлэхийг зөвшөөрсөн хуулийг олонхийн саналаар баталлаа.
Ерөнхийлөгч Байден Цагаан ордноос ард түмэндээ хандаж Украинд батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт 33 тэрбум долларын тусламж үзүүлэхээр болсныг мэдээлжээ.
Мөн АНУ мөн Ерөнхийлөгч Владимир Путиныг тойрон хүрээлсэн Оросын чинээлэг магнатуудыг шийтгэх шинэ арга замыг эрэлхийлж байна.
Ерөнхийлөгч Байден тэдний дарвуулт хөлөг онгоц болон бусад хөрөнгийг хураахад хялбар болгох хууль тогтоомжийг баталж, эндээс хураасан орлогыг Украины Оросын эсрэг тэмцэлд нь туслах болно.
Украиныг Барууны зэвсэглэлээр Орос руу довтлох нь зөв гэж Их Британи мэдэгджээ. Харин Хятад улс нүүрсний импортын татвараа зогсоож, Оросын экспортод туслав.
Дэлхийн улс төрийн удирдагчид иргэддээ хандан үг хэлэхдээ хэллэгээ өөрчилж, Украин дахь сунжирсан, магадгүй үнэтэй тэмцэлд бэлтгэж байна.
Дайны байдал:
-
Украины арми Молдавын нутаг дэвсгэр болох Приднестровийн хил рүү цэргээ шилжүүлсэн нь байнгын түгшүүр болоод байна.
-
Пентагоны албаны хүн хэлэхдээ, Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсэгт ширүүн тулалдаанд ахиц дэвшил гаргаж, хангамжийн асуудлаа даван туулах гэж тэмцсээр байна гэлээ.
-
Байденыг үг хэлснийхээ дараа хэдэн цагийн дараа Киевийн төвд хүчтэй дэлбэрэлт болж, олон долоо хоног үргэлжилсэн тайван байдлыг алдагдуулж, байшин барилга шатжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com