НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өчигдөр буюу пүрэв гаригт Украинд айлчилж, энгийн иргэд дайны гэмт хэргийн хохирогч болсон Буча тосгоны нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.
Түүнийг айлчилж байх үед Оросын талаас Украины нийслэл Киев хотод агаарын цохилт өгсөн бөгөөд уг ажиллагаа нь Оросын цэрэг Киев орчмоос ухарснаас хойш өгсөн хамгийн хүчтэй довтолгоо болмон байна.
Пуужингийн дэлбэрэлтийн үеэр нэг хүний амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна гэж Хотын удирдлага мэдээлэв. Бэртсэн иргэдийн зарим нь цохилтод өртсөн арилгын нурангид дарагдсан байжээ.
Энэхүү довтолгооноос ердөө нэг цаг орчмын өмнө НҮБ-ын ЕНБД, Украины ерөнхийлөгч нар хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.
Антонио Гутерреш "Намайг байх үеэр Киев хотод хоёр пуужин дэлбэрсэн тухай сонсоод би ихэд цочирдлоо. Энэхүү аймшигт дайныг дуусгах, дуусгах шийдлийг олох нь бидний хувьд маш чухал болоод байна” гэсэн байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон түүний багийнхан аюулгүй байдалд байгааг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.