x

Хятадын Хэнань мужид шувууны ханиадны H3N8 вирус хүнд халдварлажээ

Шувууны ханиадны H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол илэрснийг Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо мэдээллээ.

Тус улсын төв бүсийн Хэнань мужийн нутагт дөрвөн настай хүү гэр бүлийнх нь аж ахуйд үржүүлдэг тахиануудтай ойр харилцсаны улмаас вирусийн халдвар авсан гэж дүгнэсэн байна.

Шувууны ханиадны вирусийн төрөл зүйлүүд халдварлах чадвар маш өндөр ба 1990-ээд оноос эхлэн хүнд халдварласан тохиолдлууд бүртгэгдэж байжээ. Энэ удаа вирусийн H3N8 төрөл зүйл анх удаа хүнд халдварласан байна.

Гэхдээ шувууны ханиадны вирус хүнд халдварласан тохиолдол ховор байдаг ба халдварласан хүнээс цааш өөр хүнд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

H3N8 вирус нь шувуу, адуу зэрэг амьтдын дунд түгээмэл тархсан байдаг. Сүүлд бас нохойд илэрч байжээ.

“Вирус хүнд халдварласан тохиолдлууд хааяа илэрдэг ч цааш хүн хооронд дамжсан тохиолдол одоогоор байхгүй байна. Тиймээс ганц тохиолдол илэрсэн нь санаа зовоох зүйл биш” гэж Оксфордын их сургуулийн халдварт өвчин судлалын профессор, сэр Питер Хорби ярьж байна.

Гэхдээ энэ онд шувууны ханиадны вирус хүнд халдварласан тохиолдлууд АНУ, Их Британи, Европ даяар урьд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн нь вирус мутацлагдаж, хүнээс хүнд дамжих чадвартай болох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тэр анхааруулжээ.

Тухайлбал сүүлийн нэг жилийн дотор Их Британид таван ийм тохиолдол бүртгэгдсэний хамгийн сүүлийнх нь энэ оны нэгдүгээр сард илэрч байсан юм.

Тиймээс шувууны ханиадны вирусийн төрөл зүйлүүдийн судалгааг өргөжүүлж, халдвар тархалтад тавих хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 20 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 23 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 33 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 6 цаг 12 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 8 цаг 8 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top