x

Дональд Трампын Цагаан ордны тэргүүн асан Марк Мидоус руу илгээсэн 2319 мессеж ил болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Цагаан ордны тэргүүн асан Марк Мидоус руу 2020 оны сонгуулийн өдөр болон Ерөнхийлөгч Жо Байдены 2021 оны Нэгдүгээр сарын 20-ны тангараг өргөх ёслолын өдөр хүртэл илгээсэн 2319 мессежийг CNN олж авсан байна.

Энэхүү асар их бичвэрүүд нь Трампын ойрын хүрээлэл, дэмжигчид болон Бүгд найрамдах намын хууль тогтоогчид сонгуулийн үр дүнг өөрчлөхийн тулд хөшигний ард хэрхэн ажиллаж, улмаар 2021 оны Нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Капитол дахь хүчирхийлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн талаарх бүх зүйлийг ил болгожээ.

Марк Мидоус Нэгдүгээр сарын 6-ны халдлагыг мөрдөн байцаах танхимын хороонд сонгон өгсөн бүртгэлүүд нь хуучин штабын дарга нь сонгуулийг хулгайлсан гэж үндэслэлгүйгээр өргөн хүрээтэй хуйвалдааны онолыг хэрхэн холбож байсныг харуулж байна. Тэд мөн тус өдөр Байдены тангараг өргөх ёслолыг зогсоох оролдлогод хэрхэн гол үүрэг гүйцэтгэсэн болохыг харуулж байна.

Урьд өмнө хэзээ ч нийтэд ил болж байгаагүй эдгээр бичвэрүүдэд Трампын гэр бүл болох охин Иванка Трамп, хүргэн Жаред Кушнер, Дональд Трамп нар, Цагаан ордон болон сонгуулийн кампанит ажлын албаны хүмүүс, Засгийн газрын гишүүд, Бүгд найрамдах намын удирдагчдын Нэгдүгээр сард илгээсэн мессежүүд багтсан болно.

Ерөнхийлөгч асан Трамп мөн Конгрессын одоогийн болон хуучин Бүгд найрамдах намын 40 гаруй гишүүнтэй, тухайлбал Техас мужаас сенатор Тед Круз, Охайо мужийн төлөөлөгч Жим Жордан, Алабама мужаас Мо Брукс, Жоржиа мужаас Маржори Тэйлор Грин нартай мөн текст солилцсон байна.

Уг бичвэрүүдэд сонгуулийн үр дүнтэй тэмцэх төлөвлөгөөнөөс эхлээд Нэг дүгээр сарын 6-нд Трампын хамгийн тууштай холбоотон хүмүүст тохох гэнэтийн үйлдэл зэрэг бүх зүйл багтсан байна.

Жишээ нь, 14:28 цагт конгрессын эсэргүүцлийг төлөвлөхөд тусалсан Тэйлор Грин Капитолд хүчирхийлэл өрнөж байх үед яаралтай тусламж гуйн Медоус руу мессеж илгээсэн байна.

Тэрээр "Капитолын нэг давхарт гал нээж байгаа хүн байна гэж Маркд сая хэлсэн юм. Энэ бол юуг ч шийдэх арга биш гэдгийг Ерөнхийлөгчид хэлээрэй" гэж бичжээ.

Энэхүү мессежэнд Марк Мидоус хариу өгөөгүй байна.

Өөр зөндөө олон мессежүүд байна.

"Марк, тэр одоо үүнийг зогсоох хэрэгтэй байна. Би туслахын тулд хийж чадах юм байна уу?" Трампын Цагаан ордны тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Мик Мулвани Марк Мидоус руу ийм мессеж бичсэн бол Жоржиа муж улсын Бүгд найрамдах намын төлөөлөгч Барри Лоудермилк "Энд үнэхээр муу байна. Тэд Капитолыг нураах нь" гэж бичжээ.

Мэн "Ерөнхийлөгч үүнийг хурдан зогсоох хэрэгтэй" гэж Өмнөд Каролинагийн ГОП-ын төлөөлөгч Уильям Тиммонс мессеж бичжээ.

Удалгүй Доналд Трамп "Хэрэв энэ нь улам дордох юм бол тэд түүний өвийг бүхэлд нь устгахыг хичээх болно" гэж бичжээ.

Харин "ТЭДНИЙГ ГЭР РҮҮГЭЭ ХАРЬ ГЭЖ ХЭЛЭЭЧ!!!" гэж Трампын анхны штабын дарга Рейнс Прибус руу мессеж бичжээ.

Б.Бүжлхамаа

www.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 13 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 17 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 26 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 6 цаг 5 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 8 цаг 1 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top