Бээжин даяар коронавирусийн халдвартай тулалдахыг хичээж байна. Хотын удирдлагууд Шанхайн нэгэн адил хотын хэмжээнд хөл хорионд орохоос зайлсхийхийн тулд 22 сая оршин суугчдын ихэнхийг шинжилгээнд хамруулахаар оролдож байна.
Бээжин хот даяар олон нийтийн шинжилгээг Шанхай хотоос хамаагүй хурдан захиалж байгаа бөгөөд халдвар долоо хоногийн турш бүртгэгдэж, 1000 гаруй тохиолдол болсны дараанаас л цар хүрээ том шинжилгээ хийж эхэллээ.
Мягмар гаригт тус хотод 22 шинэ тохиолдол илэрсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Хөдөлгөөнд хязгаарлалт тавихаас өмнө дэгдэлт хэр өргөн тархсаныг ойлгохын тулд шинжилгээний хийж байна. Шанхайгаас ялгаатай нь Бээжин хувийн хэвшлийн тогтоосон хуваарилалт, хүргэлтийг хараахан зогсоогоогүй байна.
Бээжингийн иргэд таван өдрийн дотор заавал гурван удаагийн шинжилгээнд хамрагдах ёстой. Харин хотын захын хэсэгт амьдардаг иргэд л энэ шаардлагаас чөлөөлөгдөх боломжтой аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com