Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас дэлхийн 12 улс оронд үл мэдэх гарал үүсэлтэй хурц хепатит өвчин хүүхдүүдийн дунд тархаж байгаа талаар сэрэмжлүүлжээ.
Одоогоор нийт 170 орчим тохиолдол илэрснээс нэг нас баралт бүртгэгдээд байна.
Нийт тохиолдлын 114 нь Их Британид, 13 нь Испанид, 12 нь Израилд, ес нь АНУ-д, зургаа нь Данид, Итали, Нидерландад тус бүр дөрөв, Норвег, Францад тус бүр хоёр, Румын, Бельгид тус бүр нэг бүртгэгдсэн байна. Өвчтөнүүд нэг сараас 16 насны хүүхдүүд байна.
Тэдний 10 хувьд элэг шилжүүлэх суулгах шаардлага гарсан бол нэг хүүхэд энджээ.
Ингэхдээ хепатитын A, B, C, E, D төрлийн вирус аль ч тохиолдолд илрээгүй байна.
Нийт тохиолдлын 74-т нь аденовирус, 18-д нь F төрлийн аденовирус илэрсэн бол шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 20-т нь SARS-CoV-2 илэрчээ. Мөн 19 хүүхдэд SARS-CoV-2, аденовирусийн хавсарсан халдвар илэрсэн байна.
Иймд ДЭМБ дэлхийн улс орнуудад хандан хүүхдүүдийн хурц хепатит өвчлөлийн талаар мэдээлэх зөвлөмж хүргүүлсэн байна.