x

Үнэн алдартнуудын Улаан өндөгний баяр

Энэ өдрүүдэд христийн шашинтнууд Улаан өндөгний баяраа тэмдэглэж байна.

Христийн дахин амилсан гэх үйл явдал нь загалмайтнуудын агуу баярын нэг юм. Нүгэл, үхлийг ялан дийлж, ертөнцийн эзэн Исус Христийн ариутган бадраасан хорвоод оршихын эхлэл гэсэн утгыг энэ баяр илэрхийлнэ. Хадан гэрээс тэнгэрт халих өдөр энэ хэрэг болсон гээд түүнийг христийн ертөнцийнхөн Пасха гэж нэрлэдэг ажээ.

Ихээхэн тарчлаан ба үхлийнхээ гурав дахь өдөр буюу бямба гаригийн шөнө Исус Христос өөрийн тэнгэрлэг ид шидээр амилан хүн төрхөөс хувирч асар том чулуунд дарагдсан авснаасаа чулууг хөдөлгөлгүйгээр, харуулынханд мэдэгдэлгүйгээр, тамга тэмдэгийг нь эвдэлгүйгээр тэнгэрт заларсан гэнэ. Тэр цагт харуул түүнийг мэдэлгүйгээр хоосон авсыг манаж байсан гэнэ. Гэнэтхэн агуу газар хөдлөлт болон тэнгэрээс сахиусан бурхан бууж ирээд авсыг тагласан чулууг зайлуулаад түүн дээр суужээ. Түүний хувцас нь цав цагаан, аянга мэт төрхтэй байв. Харуулд байсан дайчид эхлээд ухаан алдан унацгааж дараа нь сэрээд зугтжээ.

Энэ өдөр буюу долоо хоногийн эхээр Мария Магдалина, Мария Иаковлева, Иоанна, Саломия зэрэг эмэгтэйчүүд ертөнцийн эзний цогцосыг оршуулахад нь угаан тослох аритгалаа хийгээгүй тул ёслолыг гүйцээхээр Исусын булш руу явжээ. Тэд Исусын булшинд харуул тавиад агуйг нь тамгаласныг мэдэлгүй, авсыг тагласан том чулууг хэн зайлуулж өгөх бол гэж ярилцан явцгаажээ. Мария Магделана бүхнээс түрүүлэн тэнд ирэхэд үүр бүрэн цайгаагүй харанхуй байв. Чулууг авснаас зайлуулсаныг харсан тэрээр Петр, Иоан хоёрт гүйн очоод “Бурханыг авснаас нь аваад явжээ. Хаана байгааг мэдэхгүй нь” гэж хэлсэн аж.

Тэднийг эргэн гүйж ирэхэд чулуун дээр сууж байсан Сахиусан тэнгэр харагдаад “Бүү ай, та нар цовдлогдсон Исусийг хайж буйг мэдэж байна. Тэр энд байхгүй. Түүний байсан газар ороод үз. Дараа нь түүний шавь нарт очин түүнийг дахин амиласныг дуулга” гэж хэлсэн гэдэг.

Пасхийн баярыг жил бүрийн өөр өөр өдөр тэмдэглэгдэх боловч тэмдэглэх хугацаа нь барууны христийнхэнд дандаа ням гаригт таардаг ажээ. Үнэн алдартнууд голдуу юлианы хуанлийгаар уг баярыг хийх учраас өнөөдөр тэр өдөр нь таарч байгаа юм.

Пасха нь бүтэн долоо хоногийн турш тэмдэглэгдэх учир түүнийн пасхалийн гэгээлэг долоо гэж нэрлэдэг ба Гол шүтээний хавтаснуудыг нээж байгаад мөргөл үйлддэг. Тэр нь тэнгэрийн хаалгыг христос хүмүүст нээсэн гэдгийг илэрхийлнэ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 17 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 21 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 31 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 6 цаг 10 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 8 цаг 6 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top