x

Тэрбумтан Олег Тиньков: Оросуудын 90 хувь нь энэ дайныг эсэргүүцэж байна

Оросын тэрбумтнуудын нэг Олег Тиньков дайныг эсэргүүцсэн хурц мэдэгдлийг өөрийн Инстаграм хуудсанд өчигдөр бичжээ. Одоо 54 настай Тиньков 2006 онд “Тинькофф Банк” нэртэй хувийн банкийг байгуулж, 2014 онд $8.2 тэрбумын хөрөнгөөр Оросын 15 дахь баян болж байсан юм. Тэрээр мөн сүүлийн жилүүдэд тэр тогтмол гадаадад амьдарч байгаа аж.

Олег Тиньков “Нэг өглөө шартаж сэрсэн генералууд ямар новшийн армитайгаа ухаарч байна. Улс орон нь бүхэлдээ новш болж, хамаатан садан, худал хуурмаг, боолчлолд автсан байхад арми нь яаж сайн байх юм бэ? Би энэ солиотой дайнаас ганц ч ашигтай зүйл олж харахгүй байна. Гэмгүй хүмүүс, цэргүүдийн амь нас үрэгдсээр” гэсэн байна.

Дараа нь тэр өрнөдийнхөнд хандаж бичихдээ “Эрхэм өрнөдийн хамтрагчид минь! Ноён Путинд нэр нүүрээ аварч, энэхүү аллагыг зогсоох гарцыг гаргаж өгөөч. Илүү ухаалаг, хүмүүнлэг байцгаая. Оросуудын 90 хувь нь энэ дайны эсрэг байна! Мэдээж Z үсэг зурах тэнэгүүд байгаа, гэхдээ ямар ч улс үндэстний 10 хувь тэнэгүүд байдаг шүү дээ” гэж Тиньков мэдэгдэлдээ бичсэн байна.

Тиньков 2020 онд өөрийн байгуулсан “Тинькофф Банк”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаа бусдад шилжүүлсэн юм.

“Тинькофф Банк”-наас гаргасан мэдэгдэлд ноён Тиньковын хувийн үзэл бодолд тайлбар хийхгүй гээд түүнийг одоо үйл ажиллагаанд нь ямар ч хамааралгүй гаднын хүн болсныг баталсан байна.

Эх сурвалж: iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 3 цаг 17 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 3 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 3 цаг 30 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 9 цаг 9 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 11 цаг 5 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top